<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ӨЛЗИЙТИЙН ЦАГААН ХӨТЛИЙН 4,4 КМ АВТОЗАМ 10-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

2019-07-05 19:36 329


Сумдаас хамгийн их хөрөнгө оруулалтыг сүүлийн жилүүдэд татаж буй хонгор нутгийн алтан босго Өлзийт суманд 2018, 2019 онуудад их бүтээн байгуулалт буцалж байна. Бүтээн байгуулалт бүр иргэн нэг бүрийнхээ аюулгүй байдалруу чиглэсэн нь сайхан хэрэг. 
Улсын чанартай замыг аюул осолгүй болгох чиглэлтэй тус авто замыг орон нутгийн чанартай гүйцэтгэгч Их Богд Зам ХХК барьж гүйцэтгэж байна. Замын ажлын явцын хувьд давааг 9м хүртэл доош нь ухаж намсгасан ба газар ухалтын ажил , ус зайлуулах байгууламжууд нь хийгдээд байгаа юм байна. Удахгүй хучилтын ажил эхлэх ба олон улсын стандартын дагуу хучилтыг хийж олон мянган хүнийг аюулгүй амартайван зорчих боломжоор ирэх 10-р сараас хангах ажээ.


Сэтгэгдэл үлдээх