<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХОТЫН ТӨВД ШИНЭЭР 2 КМ АВТОЗАМ ТАВИГДАЖ БАЙНА

2019-07-05 19:39 468


Аймгийн төвд шинээр 2 км автозам тавих ажлыг орон нутгийн “Их Богд Зам” ХХК гүйцэтгэж байна. Орон нутгийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, зорчигч тээвэрчдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх уг замын ажил хэсэгчлэн тавигдаж байна. Замын чиглэлийг тодруулбал 1-р баг 18, 19, 61-р байр хүртэл, хуучнаар усны аж ахуйн гаднах зогсоол, 7,9-р багийн спорт заал хүртэл, төв замаас өвсний фонд хүртэл, дунд захын дундуур гэсэн байдлаар хэсэгчлэн тавигдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, талбай тэгшлэлтийн ажил явагдаж дууссан бол өнөө маргаашгүй хучилтын ажлыг эхлэхэд бэлэн болжээ. Их богд зам ххк аспальт хучилтыг технологийн дагуу хийж энэ 07-р сарын 20-оос өмнө хийж дуусган улмаар их ойн өмнө ашиглалтад оруулах юм байна.


Сэтгэгдэл үлдээх