<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХУРДЫНХАНТАЙ "ХАЙРАНД" УМБААРАЙ

2019-07-17 16:15 693


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “Хайртай” соён гэгээрлийн аян амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Баянхонгор аймагт ирлээ. “Хайртай” аяны хамт олон наран ургах зүгээс аялалаа эхэлсэн бол Баянхонгор аймаг 9 дэх аймаг болж байна.

Тэднийг аймгийн ЗДТГ-ын хамт олон байгууллга, газрын удирдлагууд Өлзийт суманд тосч, хүндэтгэл үзүүллээ. Тэд маргааш буюу энэ сарын 18-нд "Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан”, “Хөвгүүдийн уулзалт”, “Эр хүн ноён нуруу”  сэдэвт уулзалт ярилцлагыг хийнэ. Мөн өдрийн оройноо аймгийн Баганат талбайд “Эх орны хийморь” үдшийн цэнгүүнийг зохион байгуулах аж. Хурд хамтлагийнхны хувьд Баянхонгор аймгаар овоглодог. Тиймээс Баянхонгор аймагт хийж буй аян бусдаас онцлог болно гэдгийг хамтлагийн гишүүд хэлж байна.


Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалах зорилготой тус аяны хүрээнд 21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрүүлэх уулзалт, ёслол зохион байгуулна. 


Сэтгэгдэл үлдээх