<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Урилга хүргүүлэх тухай

2019-07-18 13:02 319

БАРИЛГА УГСРАЛТЫН  КОМПАНИУДЫН АНХААРАЛД

 

  

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, Их соён гэгээрүүлэгч Монгол маарамбын оройн чимэг, Хамба Номун хан, ханчин чойжил Эрдэнэбандид хутагт, ууган зурхайч Монголын бурхан шашны гурван зулын нэг ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ойн баяр наадмыг 2019 оны 07 дугаар сарын 26,27,28-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар товлогдсон.


Түүхт ойн ажлын хүрээнд 380 бүтээлч ажлыг өрнүүлэн их ойдоо бэлэг барихаар төлөвлөн хэрэгжүүлж байна.


Бүтээлч ажлын  нэгээхэн хэсэг болох 380 өрхийг гэртэй болгож тэдний амьдрах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, нийгмийн идэвх оролцоог дээшлүүлэх,  зорилгоор “Хонжворт сугалаа”-г худалдаанд гаргаж сугалааны “Супер азтан”-д 2019 онд ашиглалтад орсон 45.000.000 /дөчин таван сая төгрөг/-ийн үнэ бүхий шинэ 2 өрөө байрыг олгохоор шийдвэрлэсэн.


Иймд танай компанид дээрх шаардлагад нийцсэн худалдаалах 2 өрөө байр байгаа бол 2019 оны 07 дугаар сарын 20-ны дотор худалдах байрны саналаа ирүүлэхийг урьж байна.

 

                                                                                        

Лавлах утас: 99010664, 99180664

 

“ЛАМЫН ГЭГЭЭН БАТ ОРШИЛ”

 ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА


Сэтгэгдэл үлдээх