<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ИНФЛЯЦИ, ХҮН АМЫН ӨСӨЛТТЭЙ УЯЛДУУЛЖ ХОГ АЧИЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФЫГ НЭМЛЭЭ

2019-07-23 19:07 425


Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн өмчит “Цэвэр хот” компаний гүйцэтгэх захирал Ц.Баясгалан мэдээлэл хийлээ. 

Энэ хүрээнд аймгийн Засаг дарга болон Баянхонгор сумын Засаг даргын захирамж , сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан байна. 


Энэ дагуу 2019 оны долдугаар сараас өрхийн хог ачилтын сарын өртгийг 5000 төгрөг буюу  шинэчилсэн тарифаар үйлчилгээ үзүүлэх болсныг тодосгон хэлж байна. 2005 оноос хойш өдийг хүртэл хог хаягдлын үйлчилгээний хураамж 3000 төгрөг байжээ. Гэтэл энэ хугацаанд бензин шатахууны үнэ гурав  дахин өсөж, хүн амын тоо  3000 гаруйгаар нэмэгдсэн судалгаа гарчээ. Харин энэ өсөлтийг дагалгүй  хог хаягдлын хураамж өнгөрсөн хугацаанд нэг ч удаа өсөөгүй байна.