<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Тоо, үсэг нь бүдгэрсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцдог

2019-08-23 14:28 203

Тээврийн хэрэгслийн улсын дугаартай холбоотой нийтлэг зөрчлүүдийг арилгуулахаар "Улсын дугаар 2019" нэгдсэн арга хэмжээг Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж эхэлжээ.

Тус хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарын зөрчилд тавих хяналт шалгалтыг улсын хэмжээнд эрчимжүүлэн зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын /тоо, үсэг нь арилж бүдгэрсэн, засварласан, буруу суурилуулсан, стандартын дагуу хэвлэгдээгүй/ гэх мэт зөрчлийг илрүүлэн газар дээр нь арилгуулан, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох юм.

Зөрчлийн тухай хуулийн:

  • 14.7.11-д Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсвэл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
  •  14.7.12 Улсын бүртгэлийн дугааргүй, эсхүл дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,
  • 14.7.13 Хуурамч улсын бүртгэлийн дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол гурван сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  тус тус торгоно гэж заажээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарын ашиглалтанд хяналт тавин, замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.


Сэтгэгдэл үлдээх