<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАЛТ БОЛОН ОЙЖУУЛАЛТЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

2019-08-26 12:41 210


Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээд аймгийн Засаг дарга, Баянхонгор сумын ЗДТГ, Өлзийт МСҮТ хамтран төмс, хүнсний ногоо тариалах болон ойжуулалтын мэргэжлийн сургалтад иргэдийг хамруулахаар боллоо.


Нэг жилийн хугацаатай үргэлжлэх сургалт 18-58 насны ЕБС-аа төгсч буй залуус, хөдөө сумдаас сурагчдын хичээл эхлэх үеэр хүүхдээ харж аймгийн төвд орж ирсэн эцэг эхчүүд зэрэг тодорхой нийгмийн бүлэгт чиглэж байна. Хамгийн гол нь уг санал болгож буй мэргэжлийг эзэмших чин эрмэлзэлтэй, төгсөөд энэ чиглэлээр ажиллаж, үр дүн гарган өөрийн амьдралдаа хувь нэмэр оруулах зорилготой байх ёстой аж.

Бүртгүүлж, суралцах хугацаандаа сарын 100 мянган төгрөгийн урамшууллыг авах аж. Мөн төгсөөд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хүрээд ажлын байраар хангах, төсөл хөтөлбөрт хамруулах боломжтой.

Хэрэв та төмс, хүнсний ногоо тариалах болон ойжуулалтын мэргэжил эзэмших чин эрмэлзэлтэй бол 7044-2882, 9918-9529 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

 



Сэтгэгдэл үлдээх