<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

13 аймгийн архивчид Баянхонгор хоттой танилцлаа

2019-08-27 11:12 814

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын Баянхонгор аймгийн Засаг даргатай 2019 байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Төрийн болон байгууллагын архивын хөгжил, төлөвшилт” үзүүлэх сургууль, зөвлөгөөн Баянхонгор хотноо болж байгаа билээ.


Тус зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Дэд дарга Ц.Гансүх, төрийн төрөлжсөн архивын дарга, удирдлага, манай улсын 13 аймгийн ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Архивын тасгийн дарга, мэргэжилтнүүдийн нийт 100 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тэд Баянхонгор хоттой танилцаж, тус аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг сонирхлоо.


Баянхонгор  аймаг 1941 онд үүсэн байгуулагдсан 20 сумтай, 26270 өрхийн 87243 мянган хүн амтай. Монгол улсын нутаг дэвсгэрийн 7.8% эзэлдэг томоохон аймгийн нэг юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалт 2016 онд 4,471,5 сая төгрөг байсан бол 2019 онд 44,186,8 сая болж 10 дахин өсчээ. аймгийн ДНБ-ий хэмжээ 2016 онд 347 958,2 сая байсан бол 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 513 794,4 сая төгрөг болж 48 хувиар өссөн байна. Баянхонгор аймаг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг ХАА, уул уурхай, аялал жуулчлал хэмээн тодорхойлсон. Энэхүү гурван тулгуурт хөгжлийн бодлого амжилттай хэрэгжиж байна. 



Сэтгэгдэл үлдээх