<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХӨДӨӨГИЙН БЭРХШЭЭЛ: 100 хувь эко жорлонг Эрдэнэцогт суманд суурилууллаа

2019-08-30 17:46 198

 

Манай сайт "Хөдөөгийн бэрхшээл" буландаа сум, багт тулгамддаг жорлонгийн асуудлыг хөндлөө. Энд нэгэн шинэлэг, үр дүнтэй ажил хийгдсэн нь ФИМО Грийн XXK-ий хуурай, компостлож бордоошуулдаг 100% эко жорлонг (330 литрийн багтаамжтай) Баянхонгор аймаг, Эрдэнэцогт сумын "Солонго" хүүхдийн цэцэрлэгт байршуулсан явдал юм. Энэ жишгээр жуулчны бааз, сум, багийн төвийн нийтийн бие засах газрыг шийдэж чадвал хөдөөгийн хамгийн том бэрхшээл болсон нийтийн бие засах газрын асуудал төвөгтэй асуудал байхаа болих юм. 

Ингээд энэхүү жорлонгийн талаар та бүхэнд танилцуулая. 

 

 

2018 оны тавдугаар сарын эхээр ФИМО Грийн XXK Финлянд улсын Meripalo OУ–ын хуулийн дагуу албан ёсоор эзэмшдэг дэлхийд алдартай Pikkuvihreä хуурай, бордоошуулагч Green Toilets 120 болон 330 литрийн багтаамжтай жорлонгийн брэндийг Монгол Улсдаа нэвтрүүлж, нутагшуулах ажлыг эхлүүлсэн билээ.

Pikkuvihreä гэдэг нэр нь Финлянд хэлээр "бяцхан ногоон" гэсэн утгатай бөгөөд анх 1992 онд энэ худалдааны тэмдэг нэрыг бүртгүүлж байжээ. Хуурайшуулдаг эко- жорлонгийн шийдэл, ус цэвэршүүлэх болон бордоо үйлдвэрлэдэх чиглэлээр тэр үед үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тэдний бүтээгдэхүүнүүд нь Финланд улсдаа хувийн зуслан, орон сууц, олон нийтийн газрууд, далайн эрэг, кемпүүд болон цэцэрлэгт хүрээлэн гэх мэт газруудад байгальд хор нөлөөгүй шилдэг жорлонгийн шийдлийг олж чадсан бөгөөд  хэрэглэгчдээсээ 98% -ийн сэтгэл ханамжтай гэх өндөр үзүүлэлт авсан юм. Pikkuvihreä-ийн компостлож хуурайшуулах эко-жорлонгуудыг дэлхийн бүх тивд хэрэглэдэг ба одоо ч дэлхийн өнцөг булан бүрээс захиалга улам бүр нэмэгдсээр байна.

Хүний биеээс гарч буй өтгөний 80 гаруй хувь нь шингэн байдаг юм байна. Green Toilet жорлонгуудын бусад ижил төрлийн хуурайшуулж компостлодог жорлонгуудаас ялгарах онцлог зүйл бол тус жорлонг ашиглаж буй хүнээс гарч буй өтгөн болон шингэнийг тусад нь тусгаарлаж хуримтлуулах шаардлагагvй. Бүгд бохирийн хоолойг дамжиж хамтдаа тусгаарлагч суурин дээр унадаг. Өтгөн байгалийн гаралтай материал болох модны үртэс, сүрэл, хатсан навч, хөвд, ширэг болон хөрстэй (монголын нөхцөлд) холилдож тодорхой хугацааны дараа ялзмаг болдог. Бүрэн задарсан ялзмаг болох хугацааг Финляндад Green Toilet шиг шийдэлтэй жорлонгуудад хуулиар нэг жилээс илүү гэж заасан байдаг.

Баянхонгор аймаг, Эрдэнэцогт сумын Солонго хүүхдийн цэцэрлэгт Финляндийн Pikkuvihreä Green Toilet-г (330 литрийн багтаамжтай) 2019 оны зургадугаар сард суурилуулсан. 


Цэцэрлэгийн хүүхдүүдийг багаасаа байгальд ээлтэй, ус цахилгаан хэрэглэхгүй, нүх ухаж хөрсөө бохирдуулахгүй, урсал зардалгүй,  компостлогдож, буцаад байгальдаа хамгийн ээлтэйгээр ашиглагдах жинхэнэ эко жорлонг хэрэглэж сургах нь бидний маш чухал, заавал хийж гүйцэтгэх ёстой зорилго юм. Green Toilet-г ашиглаж сурах, үр дүнгийг нь үзэж, нутагшуулах том ажил үлдэж буйд тус цэцэрлэгийн эрхлэгч Нансалмаатай бид байнга холбоотой байж заавар зөвөлгөө өгөх болно. Бидний энэ бүтээсэн ажил бол Green Toilet-г дэд бүтэцгүй, хот суурин газраас холдуу хөдөө орон нутагт хүүхдийн цэцэрлэгт туршиж үзэх том нутагшуулах туршилт болох юм. Тийм учираас манай байгууллага болон цэцэрлэгийн удирдлага, хоёр талаасаа бид хариуцлагатай, зөв хандлагатай байж тодорхой хүч хөрөнгөөр суурилуулагдсан 00-г дүрмийнх нь дагуу зөв хэрэглэж дадах, мөн хэрэглээний явцад гарах асуудлыг цэцэрлэгийн талаас манайд тэр дор нь мэдэгдэж харилцаа холбоотой байх нь цаашдын бидний хамтран ажиллах болон эко 00-ийн үр бүтээмжтэй байхад чухал ач холбогдолтой юм.

 

ФИМО Грийн ХХК үүсгэн байгуулагдаад болон үйл ажиллагаагаа эхэлсэн цагаас хойш Green Toilet-г зарим аялал жуулчлал, аж ахуйн нэгж болон хувьд суурилагдаж ашиглагдаж буй зураг тайлбартай нь манай Фэйсбүүк хуудасаас тодорхой харж болно:

 

https://www.facebook.com/fimogreen777

https://www.facebook.com/FIMO-Green-Mongolia-173163579999606/

 
Green Toilet ямар учираас 100% эко жорлон гэж хүлээн зөвшөөрөгддөг вэ?

 

Green Toilet-эд давуу талууд маш олон бий:

-          Ус, цахилгаан ашиглагдахгүй

-          Нvх ухах болон соруулдаг машин дуудах ямарваа нэгэн ашиглалтын урсал зардал байхгvй

-          Тамбер болон байшиндаа тохируулж суурилуулж болдог, бvхээгий нь эзэн нь хvссэнээрээ тохируулж хийж болдог

-          Жилийн 4н улиралд ажиллах чадвартай,

-          Дvрмын дагуу хэрэглэвэл vнэр танаргvй, ялаагүй, эрүүл ахуйн бүх шаардлагыг хангасан

-          Гарч буй бүх хатуу болон шингэн хог хаягдал нь буцаад байгальд ээлтэйгээр бордоошиж ялзмагждаг, хөрсний бохирдолгүй

-          Хуурай, нар их гардаг, салхи шуургатай манай Монгол оронд тохирдог

-          Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, гэрээсээ гарч бие засах боломжгvй иргэдэд зориулсан зөөврийн био суултууруураас гарч буй бохирийг мөн Green Toilet-руу суллаж байгальд ээлтэйгээр хуурайшуулж болно

-          Green Toilet бол LDPE буюу нягтрал багатай уюн хатан чанартай, өвлын хvйтэнд тэсвэртэй, хvний эрvvл мэндэд учруулах хор нөлөө бага мөн чанарын стандард болох ISO 9001 ээр баталгаажсан. Финлянд улсын туйлруу ойрхон байрлах Лапландад тусгай хамгаалалттай газруудад ашиглагддаг юм байна

 

Х. Алтангэрэл

ФИМО Грийн ХХК

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Д.Цэцэгмаа

 

[112.72.11.112]

 

2019-09-01 23:09:39

Эко жорлон нь хөрсний бохирдол.хүмүүсийн эрүүл мэндэд ашигтай маш зөв зүйтэй зүйл хийгд сэн байна.Бусад сумдад ч гэсэн үүнийг хэрэгжүүлээсэй



Сэтгэгдэл үлдээх