<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг 2 сая төгрөгөөр шагнана

2019-09-01 16:53 233


УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир 2019-2020 оны шинэ хичээлийн жилдээ амжилттай суралцсан сурагчид, анги удирдсан багш нарт санхүүгийн дэмжлэг, тухайн багш, сурагчдаа амжилттай суралцах нөхцөл боломжийг бүрдүүлсэн оновчтой менежменттэй сургуульд хэрэгцээт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллахаар болжээ. 


Энэ хүрээнд тэрбээр 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр  аймгийн удирдлагууд, Баянхонгор аймгийн Бие төлөөлөгчдийн газрын хамт олноороо дамжуулан сургуулиудад БАТЛАМЖ хүргүүллээ.

2019 онд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойргийн сумдадаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургуулийн_барилга нэгийг, соёлын_төвийн_барилга дөрвийг шинээр бариулж байгаа бол 2020 онд сургуулийн барилга тавыг, цэцэрлэгийн барилга нэгийг,  дотуур_байрны_барилга  нэгийг, мөн  аймгийн кино театрын барилгын хөрөнгийг шийдвэрлүүлж байна.


 Түүнчлэн 2019 онд #хувийн_зардлаар Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын Солонгос,  Япон зэрэг орнуудад туршлага судлах хөтөлбөрийг, зарим  сумдын сургууль цэцэрлэгийн багш, ажилчдын туршлага судлах төлөвлөгөөт арга хэмжээнүүд, элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан  нэр бүхий сурагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.


Мөн 2019-2020 оны хичээлийн жилд уламжлал ёсоор амжилттай суралцаж, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчид 2.000.000 /хоёр сая/ төгрөг, 750-799 оноо авсан сурагчид 1.000.000 /нэг сая/ төгрөг, 700-749 оноо авсан сурагчид 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн дэмжлэг нэг удаа мөн анги удирдсан багш нарыг нь 800.000-1.500.000 /найман зуун мянгаас нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус шагнана.



Сэтгэгдэл үлдээх