<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

159 өсвөрийн тамирчин нийслэлийг зорилоо

2019-09-04 13:43 244

Хүүхдийн спортын VI их наадамд Баянхонгор аймгаас спортын 13 төрөлд 159 тамирчин, 14 дасгалжуулагч оролцохоор нийслэлийг зорилоо. Тэднийг өнөөдөр/2019,09,04/ аймгийн Баганат талбайгаас ёслол төгөлдөр үдлээ.


Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Энхжаргал, аймгийн БТСГ-ын дарга М.Мэнджаргал, баг тамирчид, дасгалжуулагчид оролцов. Тэд баг, тамирчдад амжилт хүсч, аймгийн тугийг хүүхдийн спортын наадамд мандуулахыг ерөөлөө.

Тус наадамд оролцож буй баг тамирчдын шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Б.Наранцэцэг захиралтай “Топ ган дриллинг” ХХК гаргаж 44 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

БСШУ-ны сайдын 2018 оныА/177 дугаар тушаал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхэд өсвөр үеийн спортын уралдаан тэмуээнд өргөнөөр оролцуулах, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор энэ удаагийн спортын их наадмыг зохион байгуулж байна. Тус наадам 4 жилд нэг удаа болдог томоохон тэмцээн. Уг тэмцээнд амжилт үзүүлснээр Азийн хүүхдийн наадам-2020 шигшээ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх баг, тамирчдад нээгдэх юм. 


Сэтгэгдэл үлдээх