<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

2 ДАХЬ ЦЭРЭГЖИЛТИЙН ТАНХИМ НЭЭГДЛЭЭ

2019-09-11 13:39 244

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг Баянхонгор аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас өнөөдөр/2019.09.11/ тэмдэглэн өнгөрүүлж байна.  


Энэ хүрээнд аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссаны дагуу хоёр дахь Цэрэгжилтийн танхимыг аймгийн Политехникийн коллежид тохижуулж, нээлтийг хийлээ. Нийтдээ 5 сая төгрөгийн өртгөөр бий болж буй энэхүү танхим нь хүүхэд залуусыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, батлан хамгаалах салбарын талаархи ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг хэлж байна.

 

Тус танхимд Монгол Улсын цэрэг, батлан хамгаалах салбарын түүх, орчин цагийн батлан хамгаалах салбарын ололт амжилт, бодлого, үйл ажиллагааг  илтгэсэн зурагт хуудас, самбар, цэрэг, армийн эдлэл, хэрэглэлийг байрлуулсан байна. 

Аймгийн Политехникийн коллежид 1000 орчим залуус суралцаж байна. Тэдний дийлэнх нь эрэгтэйчүүд. Тиймээс тус танхимаар дамжуулан эх орноо хамгаалах ирээдүйн эр цэргүүдэд сургалт, хүмүүжлийн ажлыг явуулахад оновчтой талаар албаныхан хэлж байна. 


Сонирхуулахад, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн 60 хугацаат цэргийн албан хаагч, барилгын болон хүнс, хүнсний ногоо тариалах, газар тариалангийн чиглэлээр Политехникийн коллежид мэргэжлийн боловсрол эзэмшдэг байна. Тэд мөн тус танхимд сургалт хүмүүжлийн арга хэмжээнд оролцоно. 

2018 онд аймгийн төвийн Номундалай цогцолборт энэхүү танхимыг нээж байжээ. 



Сэтгэгдэл үлдээх