<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт авчээ

2019-09-13 13:54 197


Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лабортори оны өмнөх хоёр сарын хугацаанд 10 гаруй иргэн, гурван ААН-ын 80 орчим кг алтыг авч Монгол банкинд тушаажээ. Нийтдээ 90 орчим алтан гулдмайг хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн аж. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар  450 орчим кг алтыг Монгол банкинд тушаасан байна. Нийтдээ 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийжээ. Энэ тоо хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.

Энэ онд тус лаборториор үйлчлүүлж буй ААН-ын тоо арав болсон бол нийт тушаасан алтны 70 хувийг иргэд нийлүүлжээ. Тус лаборторит тушаасан алтыг арилжааны хоёр банкаар дамжуулан Монгол банкинд тушаадаг аж.

Уг Алт сорьцлох хяналтын лабортори өнгөрөгч оны 10 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Металийг тухайн өдрийн Монгол банкны ханшаар авч байна. 


Сэтгэгдэл үлдээх