<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ц.ОТГОНБАЯР ЯПОНЫ ОЙТА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019-09-13 11:58 120


Японы Ойта муж нь Баянхонгор аймагтай 1998 оноос эхлэн найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү харилцааны хүрээнд Баянхонгор аймагт Соого Сейко сургуулийг байгуулсан байдаг. Тус сургуулийг байгуулснаас хойш Япон улс руу 100 гаруй багш сурагчдыг туршлага судлуулах үйл ажиллагаанд хамруулсан байна.

Энэ удаагийн уулзалтаар Соого сейко сургуулийн өргөтгөл болон спорт заалыг байгуулахыг хүслээ. Анх 100 орчим сурагчтай байсан тус сургууль өдгөө 900 орчим сурагчтай болоод байгаа юм. Сурагчид сурлагын амжилтаараа аймагтаа төдийгүй улсад дээгүүр амжилт үзүүлдэг байна.

Тиймээс аймгийн ИТХ-ын зүгээс уг саналыг 2019 онд спорт зал, 2020 онд сургуулийн өргөтгөл барих саналыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Уг саналыг ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллахаа аймгийн ИТХ-ын дарга илэрхийллээ.

Мөн энэ үеэр Япон улсын Ойта мужийн нэр бүхий төлөөлөгчдийг Монгол Улс, тэр дундаа Баянхонгор аймагт оруулсан хувь нэмрийг үнэлж УИХ-ын даргын болон аймгийн ИТХ-ын шагналаар шагнав.


Сэтгэгдэл үлдээх