<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ДҮЙЦҮҮЛЭХ ЦЭРГИЙН АЛБАНЫ 40 ГАРУЙ АЛБА ХААГЧ ХЭЭРИЙН БЭЛТГЭЛ, СУРГУУЛИЛТАД ГАРЛАА

2019-09-20 13:17 130



Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүрэгтэй хэмээн хуульчилсан.

Цэргийн алба хаах болон хааснаар тооцуулахад хууль зүйн хувьд Хугацаат цэргийн алба, Цэргийн сургуулийн сонсогч, сурагч, Оюутан цэрэг, Гэрээт цэргийн алба гэсэн төрлүүд бий. Мөн Цэргийн дүйцүүлэх алба гэж байх бөгөөд энэ нь мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, биеэр дүйцүүлэн хаах гэсэн хоёр хувилбартай.

Баянхонгор аймгийн Цэргийн штабаас аймгийн ОБГ-тай хамтран 2018-2020 онд Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй 40 гаруй алба хаагчдад хээрийн бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулж байна. Өмнө Зэвсэгт хүчний 339 дүгээр ангитай хамтран хээрийн бэлтгэл, сургуулилтыг зохион байгуулжээ.

Эдгээр алба хаагчид 24 сарын хугацаанд гал түймэр, малын гоц халдварт өвчин, үер, цас зуд зэрэг онгой нөхцөл байдалд бэлэн байх ёстой бөгөөд манай улсын хувьд цэргийн алба хаах нь эр хүн болж төрсний ҮҮРЭГ юм.

 


Сэтгэгдэл үлдээх