<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Орон сууцны халаалт энэ сарын 20-ноос жигдэрнэ

2019-09-20 14:16 193

Баянхонгор аймгийн төвд энэ онд есөн уурын зуух ажиллаж албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар хангана.


Зарим уурын зуухнууд энэ сарын 15-наас халаалтаа түгээж эхэлсэн бол зарим нь өнөө, маргааш ажлаа эхлүүлэхээр байгаа юм байна.

Тиймээс ойрын 2-3 хоногт орон сууцны нийт оршин суугчдыг холбогдох бэлтгэлээ базааж, гэрээ эзэнтэй байлгах зэрэг арга хэмжээ авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Баянхонгор /МОНЦАМЭ/. 


Сэтгэгдэл үлдээх