<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Г. БАТЖАРГАЛ: АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЭГҮЙ

2019-01-28 13:09 514


ТӨРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛЫН  ТАВЬСАН “ҮР ДҮНД ТЭМҮҮЛСЭН МАНЛАЙЛАЛ” ИЛТГЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

 

Энд 2016 оны жилийн эцсийн үзүүлэлтийг 2018 оныхтой жишиж танилцуулж байгаа

1.            Аймгийн төсвийн орлого 2016 онд 9,9 тэрбум төгрөг байсан бол 2018 оны жилийн эцэст 14,9 тэрбум төгрөгт хүрч 2 жилийн дотор 1,5 дахин нэмэгдсэн байна.

2.            Аймгийн ДНБ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 436030 сая төгрөгт хүрч 2016 оны мөн үеэс 90072 сая төгрөг буюу 20,6% -иар өссөн байна.

3.       Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 4138,3 байсан нь 5482,4 болж 16,2%-иар өсжээ.

4.         Хүн амын тоо 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 90,0 мянгад хүрч 3500 орчин хүнээр буюу 104%-иар өссөн байна.

5.            2018 оны эцсийн байдлаар аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний борлуулалт 13636,9 төгрөг болж 2016 оны мөн үеэс 4391,9 сая төгрөг буюу 147,5%-иар өсжээ.

6.            2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр барилга угсралтын их засварын ажил 35392,0 сая төгрөг болж 2016 оны мөн үеэс 3 дахин буюу 25988,2 сая төгрөгөөр өссөн бөгөөд ажлын гүйцэтгэлийн 94%-ийг аймаг орон нутгийн компаниуд гүйцэтгэсэн байна.

7.         2018 оны 3-р улирлын байдлаар ажилгүйдлийн түвшин 3,9 болж 2016 оноос даруй 7,3 фүнкцээр буурсан байна.

8.           2017,2018 онуудад бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын чиглэлээр Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр чиглэлийн 129,6 км замаас 103,3 км замыг бүрэн дуусгаж замын хэсэгчилсэн хөдөлгөөнийг нээсэн, 6 цэцэрлэг, 2 сумын тамгын газрыг барилга, 50 ортой хүүхдийн больниц, тагнуулын хэлтсийн барилга, 2 сумын эрүүл мэндийн төвийн барилга, 14 нийтийн орон сууцны их засвар, 4 км авто зам, 200 гаруй айлын орон сууцны, барилга, худалдаа үйлчилгээний төв гэсэн олон барилга байгууламжийг улс, орон нутгийн төсвийн  болон аж ахуй нэгж байгууллагуудын өөрийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бол нийгэм соёлын тухай ач холбогдолтой 9 барилгын ажлыг энэ оны 7 сард дуусгахаар ажиллаж байна.

9.      Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ХЭДС аймаг сумын орон нутгийн Хөгжлийн сангийн эх үүсвэрээр илгээлтийн эзэн, гарааны бизнес, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг төсөл хөтөлбөрт иргэдийг хамруулан нийт 1000 гаруй иргэдийг ХАА салбарт байнгын ажлын байртай болгосон бол аймгийн төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг дайчлан 960 сая төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж 40 гаруй аж ахуйн нэгж иргэнд гурван жилийн хугацаатай хүүгүй зээл олгож бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэх бололцоогоор хангасан байна.

10.      2017,2018 онуудад оюутны тэтгэлэг хөтөлбөрт давхардсан тоогоор 234 оюутныг хамруулж тэдэнд нийт 320 сая төгрөгий сургалтын төлбөр олгож оюутан сурагчид болон орлого багатай айл өрхөө дэмжлээ.

11.         Монгол Улсын хэмжээнд тэргүүн туршлагатай болж бүртгэгдээд байгаа төрөх насны эмэгтэйчүүдийн нэрийн хяналтын тогтолцоог нэвтрүүлснээр эхийн эндэгдэлгүй, нялхсын эндэгдлийг 6,7 промильээр бууруулж чадсан байна.

12.         Хэдийгээр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр хангалтгүй дүн үзүүлсэн ч багш сурагчдаас авч байгаа удаа дараатай шалгалтын үр дүнгээр                                           F үнэлгээтэй шалгагдсан багш, сурагчдын сурлагын ахицжилт 6,36 %-иар чанар 0,8 %-иар өмнөх шалгалтаар ахисан дүнтэй байна.

13.         Аймгийн ЗДТГ “Чанарын удирдлагын тогтолцоо” AS00 9001-2015 стандартыг амжилттай нэвтрүүлсэн 5 дахь аймаг болсон байна.

14.         Аймгийн Засаг даргаас 2018 онд сумын Засаг дарга, агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулахдаа “Авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх баталгаа”-г гаргуулсан нь үр дүнгээ өгч төрийн удирдах  албан тушаалтнуудын гэмт хэрэг холбогдсон байдал 48 хувиар буурч, авилга албан тушаалын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй зэрэг үр дүн гарсан байна.

15.         2018 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 61%-тай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 58,1%-тай дүгнэгдсэн байна.


Сэтгэгдэл үлдээх