<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Санаачилгатай төлөөлөгч

2020-04-25 14:31 391


2016 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид тайлангаа тавьж, ард иргэдээр дүнгээ тавиулах цаг хаяанд тулаад байна.  Гэвч өнөө хэр хэн гэдэг төлөөлөгч, хаана, юу хийсэн талаар мэдээлэлтэй иргэд цөөхөн байна. 

Харин аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин өөрийн хийсэн ажлын тайлангаа цахим хэлбэрээр ард иргэдэд танилцуулжээ. Түүнээс санаа авч бусад аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар олон янзын хувилбараар биш юм гэхэд ядаж фэйсбүүкт ч болтугай оруулаасай хэмээн баянхонгорчууд ярих аж.  Тэгэхгүй бол хийсэн ажилгүй, хэлэх үггүй түмний нэрээр төрийн сэнтийд дөрвөн жил чих нь дүлий нүд нь балай явсан гэж харж, хэлэх энүүхэнд байна. 

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшингийн тайланг ЭНД дарж үзнэ үү. 


Сэтгэгдэл үлдээх