<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.Энхтүвшин аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүллээ

2018-01-29 20:56 227


Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшинд тойргийн иргэдээс шийдвэрлэж өгөхийг хүссэн хэд хэдэн санал, гомдол ирсэн байна. Тэрээр иргэдийн ирүүлсэн санал, гомдлын дагуу аймгийн Засаг даргад албан бичгээр хандан шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Баянхонгор сумын 44, 71, 91 дүгээр орон сууцнуудын оршин суугчдаас халаалт, дулаан урьд жилүүдээс муу ирж, иргэд гэртээ даарч зутарч байгаа талаар, цахилгааны төлбөр өндөр гарч, амралттай, эзэнгүй, хөдөө явсан айлын тухайн сарын төлбөр өмнөх саруудтай ижил гарч байгаа зэрэг гомдол иржээ. Тухайлбал, Баянхонгор сумын 3-27-9 тоотод зээтэй амьдардаг өндөр настан оройдоо гэрэл асаадаг, зөвхөн зурагт үздэг гэнэ. Гэтэл цахилгааны төлбөр сардаа 25-30 мянга тогтмол төлдөг, зарим саруудад 60 мянган төгрөг ч гардаг тухайгаа холбогдох газар нь уламжилж өгөхийг хүсчээ.

Нөгөө талаар цахилгааны төлбөртэй хамт хогны мөнгийг сар бүр тогтмол авч байгаа ч хогоо цаг тухайд нь авдаггүйгээс бохирдолтой орчинд байгаа тул хогны мөнгийг цахилгааны төлбөр дээр нэмж авдагийг болиулж, салгаж авдаг болгохыг хүссэн байна.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурал”-ыг удаашруулдаг, орлогогүй, нэн ядуу иргэдийг орон нутгаас олон дахин ирүүлдэг, аймгийн төвд ирж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд шөнө дөлөөр гурван цагаас эхлэн дугаарлан үзлэгийн дугаар авч үзүүлдэг, дугаар олж чадахгүй олон хоног саатаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар ч дурдсан байна.

Тиймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин иргэдээс ирүүлсэн санал, годмлыг аймгийн Засаг даргад уламжлан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн биелэлтийг дүгнэн үр дүнг мэдэгдэн хариу өгөхийг хүсчээ.



Сэтгэгдэл үлдээх