<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Аймгийн Засаг дарга уриалга гаргалаа

2018-02-26 11:56 2502

file:///E:/documents/2018/02/238.pdf

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийн нийт төрийн байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжийн дарга удирдлагууд, нийт иргэддээ хандан уриалга хүргүүлжээ.


Өдгөө 39 настай Баянхонгор аймгийн иргэн Д.Эрдэнэцэцэг нь элэгний В, Д хавсарсан вирусийн шалтгаант, элэгний хатуурал өвчин ээнэгшил алдагдсан үе шатандаа оношлогдож элэг шилжүүлэх суулгах хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болжээ. Тэрээр аав ээж, ах, дүү охины хамт амьдардаг. Баруун бүсийн худалдааны төвд хувиараа бизнес эрхэлдэг, ар гэрийн амьдрал хүнд учир хагалгааны зардлыг бие даан гаргах боломжгүй байгаа аж.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцах тухай заалт, журмын дагуу Монгол Улсын Эрүүл мэндийн сайдад хүсэлт уламжлаад байгаа аж. Одоогоор донорын судалгаа хийгдэж байна.

Тиймээс аймгийн Засаг дарга нийгмийн хариуцлагын хүрээнд Д.Эрдэнэцэцэгт туслах хандивын аянд нэгдэхийг уриалжээ.

Хандивын данс: Хаан банк 5225324650

Данс эзэмшигчийн нэр: Дашнямын Эрдэнэцэцэг

Холбоо барих утас: 8963-0028 


Сэтгэгдэл үлдээх