<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БАЯНХОНГОР АЙМАГТ НЭВТЭРЛЭЭ

2018-03-14 13:52 640


Иргэд олон нийтэд татварын зөвлөх үйлчилгээ хүргэдэг "Төөгий такс ТМЗ" ХХК-ийн салбар  Баянхонгор аймагт албан ёсны нээлтээ хийлээ.


Тус компани нь ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД татварын тооцоолол хийх, тайлан бэлтгэх, тайлагнах, татварын зөвлөгөө өгөх, татвар төлөгчийг маргаан таслах зөвлөлд төлөөлөх, татвар төлөгчийг захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх, татварын эрсдэлийн үнэлгээ хийх, татварын төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлэх, татварын орчны судалгаа, олон улсын татварын талаар зөвлөгөө мэдээлэл өгөхийн зэрэгцээ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДОТООД АУДИТ /ЭРСДЛИЙН УДИРДЛАГА/, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ зэрэг төрлүүдээр сургалт зөвлөгөө мэдээлэл тогтмол өгдөг байна. Уг үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд илүү ойр болгож шуурхай хүргэхээр Дархан-Уул аймагт эхний салбараа нээсэн бол орон нутгийн бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлага, аймгийн удирдлагуудаас тавьсан саналын дагуу ийнхүү Төөгий такс ТМЗ ХХК нь хоёрдахь салбараа Баянхонгор аймагт Голомт банкны ногоон байрны зургадугаар давхарт нээлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд “Төөгий такс ТМЗ” ХХК-ийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, аймгийн Засаг даргын зөвлөх М.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд оролцож тууз хайчиллаа.


"Төөгий такс ТМЗ" ХХК нь салбар салбарын томоохон компаниудтай хамтран ажилладаг ба татварын хяналт шалгалт, нятлан бодох бүртгэл, хууль эрх зүйн чиглэлээр 10-20 жил ажилласан туршлагатай, мэргэшсэн чадварлаг хамт олон гэдгийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин онцлоод өөрийн уугуул аймагтаа салбараа нээж байгаадаа баяртай буйгаа илэрхийлж байлаа. Тус салбар байгуулагдсанаар байнгын ажлын байраар 3 хүн, гэрээгээр 4 хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна.


Бизнесээ эрсдэлээс хамгаалж, салбартаа манлайлагч байхыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж бүр Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авдаг болсон энэ цаг үед цаашдаа өргөжин тэлж, хөгжиж дэвжих хүсэлтэй ААН-тэй "Төөгий такс ТМЗ" ХХКомпани түүний мэргэшсэн зөвлөхүүд хамтран ажиллахдаа таатай байх ажээ.


Сэтгэгдэл үлдээх