<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

2018-03-16 14:57 1422


Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


Энэ жилийн “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Зэвсэгт хүчний 339 дүгээр анги зохион байгуулав.

Энэ жилийн тэмцээнд Баянхонгор аймгийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын долоон баг өрсөлдлөө. Нийт маршийн 10 км замыйг туулах “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээний нээлт Баганат талбайд болж, энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал багуудад амжилт хүсч, эх орноо батлан хамгаалах нэр төртэй үүрэгт нь өндөр амжилт хүсэв.

Уг тэмцээн нь тухайн тэмцээнд оролцож буй баг, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, байгууллагуудын хооронд нөхөрсөг харилцааг бий болгох, марш тактикийн тэмцээний ач холбогдлыг олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байлаа.


Багууд 15 минутын зайтай барианаас гарсан бөгөөд гараанаас гарахын өмнө хүн нэг бүрийн бичиг баримт, хувцас хэрэглэл, агсамж, хувийн зэвсэгт үзлэг хийж илэрсэн зөрчил нэг бүрт нэг минутын торгууль өгч байв.

Улмаар тасаг гранатын талбайд ирж шүүгчийн дохиогоор 40 метрийн зайд байрлах тойрогт гранатыг шидэв. Үүний дараа ерөнхий цэргийн саадын зурвас туулах ажиллагааг гүйцэтгэж, ар талын нормативыг гүйцэтгэсэн юм. Буудлагын талбай дахь ажиллагаа, химийн норматив, зэргийг гүйцэтгэснээр тэмцээний ялагчид тодорлоо.


Нийлбэр дүн гарахад Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нэгдүгээр байрт орсон бол аймгийн Цагдаагийн газрын баг хоёрдугаар байрт, аймгийн Онцгой байдлын газрын баг хамт олон гуравдугаар байрт тус тус орлоо.