<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

СУМДТАЙ ОНЛАЙН ХУРАЛ ХИЙЛЭЭ

2018-05-21 18:23 431

Аймгийн ЗДТГ-ын иргэний танхимаас ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, БТСГ-ын дарга М.Мэнджаргал, ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр болон тус хэлтсийн мэргэжилтнүүд өнөөдөр сумдын удирдлагуудтай онлайнаар холбогдож цахим хурал хийлээ.

Тус хурлаар 5-р сарын 25, 26, 27-нд бүх сумдыг хамруулан зохион байгуулах ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI БАГА НААДМЫН тухай мэдээллийг тус арга хэмжээг зохион байгуулагч ажлын хэсгийн дарга Ц.Дашцэрэн, БТСГ-ын дарга М.Мэнджаргал нар сумдын удирдлагуудад хийж сумдаас оролцох баг тамирчид хэрхэн ямар бэлтгэлтэй оролцох талаар зөвлөгөө өглөө.

Мөн ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг хууль сурталчилах, таниулах ажлыг сумдууд хэрхэн идэвхжүүлэх тухайд заавар өгсөн бол ХОХБТХ-ээс ирэх 2019 онд хийгдэх зураг төсвийн ажлыг танилцууллаа.

Холбоо харилцааны хөгжлийг ашиглан цагийг зөв зохистой ашиглаж тулгамдаж буй асуудлаа хамтдаа ярилцаж буйгаараа тус цахим хурал чухал үр дүнтэй байв.

Цаашид аймгийн удирдлагууд сумдуудтай тус цахим хурлыг тогтмол хийж байх юм байна.


Сэтгэгдэл үлдээх