<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН” БОЛЛОО

2018-09-20 17:17 223

"Цусны даралт ихсэлтийн эсрэг аян" Баянхонгор аймгийн баганат талбайд нээлтээ хийлээ.



Цусны даралт ихсэлтийг зөвхөн 45-аас дээш насныханд л тохиолддог эмгэг гэж үздэг байсан нийтлэг ойлголт манай ард иргэдийн дунд байдаг. Гэтэл даяарчлагдаж байгаа энэ үед манай орны төдийгүй дэлхий дахинаа цусны даралт ихсэлт нь хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон байна. 

Цусны даралт ихсэлт эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай нэмэгдэж буй шалтгаануудаас удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлс нийтлэг шалтгаан болж байгаа тухай эмч мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.

Иймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ тавих хяналт боломжтойг иргэд олон нийтэд түгээн хүргэх зорилгоор ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангийн хамт олон уг аяныг санаачлагч П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, хамтран ажиллаж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 


Өнгөрсөн даваа гарагт буюу 2018 оны 09 сарын 17-ны өдөр Архангай аймгийн төвд “Цусны даралт ихсэлтийн эсрэг оны аян”-ы нээлтийг хийж гурав хоног ажиллаад өнөөдөр буюу 09 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баганат талбайд уг арга хэмжээг албан ёсоор эхлүүлээд байгаа гэдгийг эх сурвалжууд хэлэв.

Аяны хүрээнд орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах хүрээнд онолын болон ажлын байран дахь сургалт зохион байгуулсан байна. Түүнчлэн цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн судалгаа хийх зэрэг зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү аяны багийнхан төлөвлөгөөт ажлыг хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр дах өдөр нь эрүүл мэндийн илрүүлэг үзлэгийг Улсын III төв эмнэлгийн эмч нар аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хамт хийж байна. Үзлэгийн үеэр үзлэгт хамрагдсан хүн бүрийн цусны даралтыг хэмжиж, биеийн жингийн индексийг тодорхойлж байгаа юм.


Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, цусны даралт ихсэлтэд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлсийн талаар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ. 

Энэхүү аяны сүүлийн өдөр маргааш буюу 21-нд цусны даралт ихсэлттэй ба зүрх судасны өвчин илэрсэн эрсдэлт бүлгийн иргэдэд эмч, мэргэжилтнүүд нарийвчилсан үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө мэдээлэл өгөх юм. 

ХААН Банк сангийн хамт олон П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өнгөрсөн жил Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан ба энэ оны долдугаар сард аяныг орон нутагт буюу Хөвсгөл, Булган аймагт зохион байгуулж 2100 гаруй иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, мэдлэг мэдээлэл түгээсэн байна.

Орон нутагт зохион байгуулж буй хоёр дах ээлжийн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Архангай аймгаас 2018 оны 09 сарын 17-ны өдөр эхлүүлсэн ба цусны даралт эрт илрүүлэг үзлэгт 21-85 насны нийт 1508 иргэн хамрагдсан. Уг үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 91 хувь нь цусны даралт ихсэх багаас өндөр эрсдэлтэй гэж гарсан байна. Үүнээс 245 хүн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоог хийлгэжээ. 

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим сурагчид “Эрүүл мэндийн боловсрол гэж юу вэ?” гэсэн сургалт зохион байгуулсан байна.


Сурагчдад манай хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа зүрх судасны өвчин болон цусны даралт ихсэх өвчний тухай мэдлэг мэдээлэл түгээж, үзлэг шинжилгээнд хамрагдах боломжийг эмнэлгийн үйлчилгээ дутмаг, хөдөө орон нутгийн иргэдэд олгосноор энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.


Сэтгэгдэл үлдээх