<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХОГ ТЭЭВРИЙН МАШИНУУДЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2017-10-20 15:46 1567


Баянхонгор аймгийн Хог тээврийн үйлчилгээний газарт хог ачилтын гурван машиныг хүлээлгэн өглөө. Машинуудыг Баянхонгор аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгөөс 100 сая төгрөгөөр худалдан авсан байна. 
Тухайн машинуудыг нийлүүлснээр Хог тээврийн газар нийтдээ 13 автомашинтай болж, хог ачилтын эргэлт хурдасч, хот цэвэр цэмцгэр байхад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тус газрын дарга Ц.Баясгалан хэлсэн. Мөн тэрээр "Автомашинуудын дийлэнх нь он хуучин, эвдрэл гэмтэл их гардаг. Энэ оны гуравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 20 шахам сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байна. Тэгэхээр манай байгууллагын хувьд автомашины хангамжийн асуудал цагаа олсон ажил болсон"-ыг онцлов.
Аймгийн төвийн тухайд хамгийн их ачаалалтай нь нэгдүгээр баг бөгөөд нийт хүн амын 30 гаруй хувь нь төвлөрсөн газар. 3 тоннын багтаамжтай хог ачих хоёр машин Баянхонгор сумын нэгдүгээр багт ашиглагдах бөгөөд Хово маркийн машиныг хогийн цэг дээр ашиглана. 
                                                                                                                                                 Б.Мөнхзул

Сэтгэгдэл үлдээх