<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“ХАРЧ-ӨӨЛ” ХХК ЗАГ СУМАНД ОРЧИН ҮЕИЙН ИЖ БҮРЭН СПОРТЫН ТӨВИЙГ БАРЬЖ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

2017-11-14 11:47 511


Г.Хүрэлсүх захиралтай “ХАРЧ-ӨӨЛ” ХХК нь аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийт 400 сая төгрөгөөр Заг сумын ард иргэд, хүүхэд залуусын хөгжих боломж, эрх ашгийг хүндэтгэж орчин үеийн спорт иж бүрэн төвийг барьж хүлээлгэж өглөө.


Спорт төвийн нээлт 2017 оны 11 сарын 10-нд болов. 

Нээлтийн дараа Заг сумын хүүхэд залуус шинэхэн спорт төвдөө волейболын аварга шалгаруулах тэмцээнийг уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хийхээр зохион байгуулжээ. Тэмцээнд нийт эрэгтэй 10, эмэгтэй 12 багийн 240 гаран тамирчид Баянхонгор аймгийн Жинст, Хүрээмарал, Заг, Байдраг, Баянхонгор хот болон аймгийн сургуулиудаас ирж оролцов.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “ХАРЧ - ӨӨЛ” ХХК ажиллажээ. Сайн үйлсийг санаачлагч, Спортыг дэмжигч Г.Хүрэлсүх захиралтай “ХАРЧ ӨӨЛ” ХХК-ханд Заг сумын иргэд талархалтай хандаж байна.


“ХАРЧ-ӨӨЛ”ХХК нь 2017 онд нийт 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутагт хийсний 500 сая нь Заг суманд байна. 400 сая төгрөгөөр уг спорт төвийг барьж өгсөнөөс гадна 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар малчдад зориулан 5 худаг гаргаж, тус сумын наадмын стадион байгуулахад 13 сая төгрөг, Малчдын өвөлжилтийн бэлтгэлд зориулан 2000 боодол өвс тэжээлийн тусламж дэмжлэг, Заг сумын иргэдийн эмчилгээний зардал, оюутны төлбөрт нийт 170 орчим сая төгрөгийн хандив тусламж үзүүлжээ.



Сэтгэгдэл үлдээх