<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БОЛОРООС УРССАН "УЯНГА УХААРАЛ"

2018-12-02 14:38 511

Сономын Лувсанвандангийн нэрэмжит ХДТ-ын гоцлол дуучин, МУСТА, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Рэгсүрэнгийн Болортуяагийн “УЯНГА УХААРАЛ” анхны цомгийн нээлт нижгэр сайхан боллоо.

 

Цомгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон агентлаг хэлтсийн удирдлага менежерүүд, МУСТА Э.Чулуунчимэг болон түүний уран бүтээл, гэр бүлийн эрхэм найзууд, Р.Болортуяагийн дуу эгшигт хайртай хонгор нутгийн сонсогч үзэгч олон оролцож эрхэм дуучиндаа хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн начин н.Түвшинбаяр, Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Өлзийбаяр нар энэ сайхан дуучныхаа эхний цомгийг сая төгрөөр мялаасан юм.

Баянхонгор аймгийн театрын уран бүтээлчдээс хамгийн анх бие даасан уран бүтээлийн цомгоо гаргаж буй дуучин Р. Болортуяа хань Р.Оргилсайханы хамтаар дуулсан “Ханийн жаргал”уран бүтээлээрээ олон түмэнд танигдсан цагаасаа урлагт чин сэтгэлээ зориулж яваа, цаглашгүй авьяас билэгтэй, цуцашгүй хөдөлмөч эрхэм хэрнээ эгэл дайчин бүсгүй юм.

Р.Болортуяагийн уран бүтээлийг зөвхөн хонгор нутгийхан гэлтгүй эх орны өнцөг булан бүрт хүмүүс шимтэн сонсдог болоод уджээ. Түүний “Тэмээ говийн эрдэнэ”, “Тэмээчин болноо би”, “Сэтгэлийн нартай нутаг”, “Ухаарлын дуу”, “Тавилан” зэрэг олон сайхан дуу нь сонсогчдын сонор сэтгэлийг үргэлж баясган эгшиглэсээр байдаг билээ.

Р.Болортуяагийн “УЯНГА УХААРАЛ” анхны цомогт нийт 15 дуу багтсан бөгөөд нийт 1000 хувь хэвлэгдэж иржээ. Дуучин байхын хамгийн сайхан нь, хүслийн биелэл нь бие даасан цомгоо хүлээж аваад сонсогчиддоо өргөн барих тэр агшин байдаг. Иймээс Р.Болортуяа маань энэ л хамгийн сайхан мөчөө ХОНГОРЧУУДТАЙГАА хуваалцлаа.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Tamjidmaa

 

[66.181.179.199]

 

2018-12-03 08:12:26

Amjilt nzdaa mundag shv ugiil mundag baisan da



Сэтгэгдэл үлдээх