<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МУ-ын баатар Н.Жамбаагийн нэрэмжит ангитай болов

2018-09-17 10:00 534


Монгол Улсын баатар Н.Жамбаагийн нэрэмжит ангийг Номундалай цогцолборт нээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны хэлтсийн дарга М.Өнөржаргал, Номундалай цогцолборын захиарал Ц.Алтангэрэл, Н.Жамбаа агсны ар гэрийн төлөөлөл, сургуулийн сурагчид оролцлоо.


Энэхүү ангийг тохижуулах ажлыг Номундалай цогцолборын хамт олон санаачилан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран хэрэгжүүлсэн байна. Цэргийн штабын зүгээс санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ. Ангийг нээснээр хүүхэд, залуусын эх оронч сэтгэл, монгол хүн болж төрсний бахархалыг төрүүлж, ирээдүйд эх орныхоо өмнө иргэн хүнийхээ хувиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх санаа сэдлийг бадруулна хэмээн үзжээ.


Энэхүү арга хэмжээнд урилгаар оролцсон Монгол Улсын, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Монгол Улсын баатар Н.Жамбаагийн монголын түүхэнд оруулсан хувь нэмрийг онцлон дурдаад, баатарлаг үйлс эх оронч сэтгэлээс бий болдог гэдгийг хүүхэд, залууст сануулж байлаа.

Энэ үеэр Номундалай цогцолборын хашаанд Монгол Улсын, ЗХУ-ын баатар, хошууч генерал, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг сансарт ниссэний хоёр жилийн ойгоор босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. 




Сэтгэгдэл үлдээх