<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

2019 ОНЫ ХӨГЖИЛ НЭМЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

2018-12-05 14:11 154
УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА ИРЭХ ОНД БАРИГДАНА

Баянхонгор аймагт байгуулагдхаар суурь нь тавигдсан ч удтал гацаагдсан УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГА улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд баригдана.


БАЯНХОНГОР АЙМАГТ  3 ГҮҮР ТАВИГДАНА

2019 онд 
1. Өлзийт голын төмөр бетон гүүр, /Ганцын гарам/
2. Галуут сумын Мандалын голын төмөр бетон гүүр, 
3. Богд сумруу зорчих гарам буюу Түйн голын төмөр бетон гүүр тус тус баригдаж эхэлнэ.

Эдгээр орчин үеийн инженерийн шилдэг шийдэл бүхий, даац чанар сайтай томоохон гүүрнүүд улсын төсвийн 10 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр 2019-2020 оны хооронд хийгдэх болно.


2019 ОНД 6 ШИНЭ СУРГУУЛЬ ШИНЭЭР БАРИГДАНА












Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд Баянхонгор аймгийн Боловсролын салбарт, тэнд суралцагчид болон ажиллагсадын орчин нөхцөлд томоохон өөрчлөлт, ахиц дэвшил гарах юм.

Учир нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумд – 960 суудалтай суудалтай сургууль /Номун далай/, Баян-Овоо, Өлзийт, Жинст, Баянцагаан, Баянбулаг сумдын сургуулийг шинээр барихаар төлөвлөж зардлыг улсын төсөвт суулгаж өгчээ.

Мөн гүйцэтгэлийн олон жилийн түүхт 5-р сургуулийн барилгын ажил үргэлжлэн явагдана.

Энэ бол аймгийн удирдлагууд болон Их хурлын гишүүдийн зүгээс орон нутгийнхаа Боловсролын салбарын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачих улмаар чадавхижуулах, чанаржуулах зорилготойгоор хийж буй бодлогын шинж чанартай томоохон ажил юм.

 


Сэтгэгдэл үлдээх