<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЛАМЫН ГЭГЭЭНИЙ V ДҮРИЙН ГЭРЭЛТ ХӨШӨӨГ БОСГОЛОО

2019-06-07 14:17 721

Эрдэнэбандида хутагт Хамба Номунхан, ламын гэгээн ЛУВСАНДАНЗАНЖАНЦАНЫ түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой өнөө жил тохиож байна. Энэхүү түүхэн ойг таширлан нэгэн тэмдэглүүштэй үйл явдал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус хэмээх газар боллоо. 


Тодруулбал, Ламын гэгээний тавдугаар дүр Лувсанпэрэнлэйтогмид нь(1862-1907) Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Үнээн-Ус хэмээх газар мэндэлж байжээ. Түүний удам хойч, нутгийн зон олон гэгээнтний дурсгал, алдар цууг дурсаж, үеийн үед мөнхжүүлэх гэрэлт хөшөө, дурсгал суваргыг төрсөн буурин дээр нь босгосон байна.