<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"Дунд зах" түрээсийн төлбөрөө 50-100 хувь хөнгөлжээ

2020-03-16 10:42 314
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх арга хэмжээ улс орон даяар өрнөж буй. Тэгвэл “Буянт Богд Трэйд”ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дунд зах худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгч иргэддээ хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдлээ.


Тодруулбал, “Дунд зах” худалдаа үйлчилгээний төвийн B1 давхарт байрлах мах, сүү, цагаан идээ, хүнс, хүнсний ногооны худалдаа эрхлэгч түрээслэгч нарын гуравдугаар сарын түрээсийг 50% хөнгөлсөн байна. Мөн 1, 2, 3 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхлэгч түрээслэгчдийн 1, 2, 3 дугаар сарын түрээсийг 100% хөнгөлжээ.

Мөн Баянхонгор их дэлгүүрийн захиргаанаас түрээслэгчдийнхээ гуравдугаар сарын түрээсийг тэглээд байгаа юм байна.

Сэтгэгдэл үлдээх