<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ИТХ: ХЭН, ЮУ ХИЙВ?

2020-03-25 14:07 430

Хонгор.мн мэдээллийн сайтын редакцийн хамт олны зүгээс олон нийтэд зориулсан мэдээ, мэдээллийн үйл ажиллагааг эрхлээд 5 жилийн нүүрийг үзээд байна. Энэ хугацаанд өөрийн гэсэн уншигч, харилцагчтай болж, үйл ажиллагаагаа тогтворжуулсан билээ.  

Манай сайтын уншигч нь Баянхонгор аймагтаа ажиллаж амьдарч буй иргэд байхын зэрэгцээ эх орны өнцөг булан бүрт хонгор нутагтаа сэтгэл гарган ажилладаг иргэд байдгийг дуулгахад таатай байна. 


Тиймээс аймгийн бодлого, шийдвэрийг тодорхойлж аймгийн төвөөс алслагдмал сум суурин, малчны хотонд төрийн үйлчилгээг хүргэж ажилласан эрхэм ИТХ-ын төлөөлөгчдийн  хийсэн ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг  уншигчиддаа хүргэхээр ажиллаж байна. 

Та бүхэн аль төлөөлөгчийн ажлын тайлан, мэдээллийг уншихыг хүсч буйгаа комментоор болон 9807-7152 дугаарын утсаар илэрхийлээрэй. 

Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг өөрсдийн үйл ажиллагааны тайлангаа илгээхийг хүсч байна. 


Сэтгэгдэл үлдээх