<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Даралтын хоолойг хатаах төхөөрөмж зохион бүтээжээ

2020-03-30 14:58 394

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Батдорж, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Т.Цэрэндорж нар гал түймэр унтраах даралтын хоолойг хатаах төхөөрөмжийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан зохион бүтээжээ.

Энэхүү төхөөрөмж нь гал түймэр унтраах даралтын 77 милметрийн хоолойноос доош хэмжээтэй бүх төрлийн норсон хоолойг 15-30 минутанд халуун агаарын урсгал ашиглан бүрэн хатаах зориулалттай юм.

Одоогийн байдлаар Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангид туршилтын байдлаар ашиглаж байгаа бөгөөд цаашид бусад анги, салбарыг хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн энэ төхөөрөмжийг ашиглан хөдөлмөр хамгааллын хувцасыг хатаах, хөлдсөн автомашиныг халаах үйл ажиллагаанд ашиглах боломжтой юм.


Сэтгэгдэл үлдээх