<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"Цензургүй сурвалжлага"-д Баянхонгорчуудын өгсөн тайлбар, баримт

2020-03-31 12:10 554
Бууцагаан сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг: Ямар ч айл гэр муугаа сольдог


Бүгдэд нь өглөөний мэнд. Нэвтрүүлэг үзээд нэг зүйлийн тодруулга өгье гэж шийдлээ.
Шинэ сумын зуухыг хүчин чадал нь хүрэхгүй төдийгүй ажиллаж байх хугацаанд нэгээс нөгөөг нь сэлбэж явуулсаар ирсэн юм. Зуух нь Хятад улсын нэг газар үйлдвэрлэгдсэн сэлбэг нь олддоггүйгээс цаашид өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэх ямар ч боломжгүй, хүлээн авсан акт шийдвэр нь олддоггүй /ярилцлагад орсон хүмүүс тэгж хэлсэн / болсон төдийгүй бүх сумаа халаах ажлыг сум даяараа хэлэлцэж ард түмний саналаар төрөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ ажлыг хийсэн.

Тэгээд ч Санзай ах өөрөө өргөдөл санал гаргаж цаашид авч явж чадахгүй боллоо гэж өгч байсан юм шүү. Баригдсан зууханд асуудал гарвал одоо нөөцөд байх зуухаа асаах тооцооллоор түүнээс гадна амны галлагаанаас бусдыг нь бүрэн ашиглаж байгаа юм. Яагаад энэ зуух хийгдсэнээр ард олны амьдралын чанарт өөрчлөлт гарсныг ярилгүй хэт нэг талыг барьж Ардчилсан намын бас дангаараа энэ зуухыг хариуцаж байсан ах дүүс голдуу хүнээс ярилцлага авсаныг би ч бас хардаж л байна. (Тэгвэл энэ зуухнаас тийм их ашиг энэ хэдхэн хүн авч байсан байх нь ээ гэж . Одоо нэмэлт төсөвгүйгээр төрийн хуучин бүх барилгыг үнэгүй халааж байгаа төдийгүй эхний жил айл өрх, худалдаа үйлчилгээний цэгүүдийг ч үнэгүй халаасан)

Бардам хэлэхэд энэ ажил нийтэд хэрэгтэй тэгээд бас хийгээд үр дүнгээ олсон ажил. Тэгээд ч ганц зуухны асуудлаа шийдээд явж чаддаггүй юм бол бүхэл бүтэн сум байгаад яадгийн. Ямар ч айл гэр муугаа сольдог.

Delger Deegiinee: Спорт цогцолборын барилгыг 2019-2021 он хүртэл 3 үе шаттай төсвөөс санхүүжүүлнэ


Бодит мэдээлэл: Спорт цогцолборын барилгыг 2019-2021 он хүртэл 3 үе шаттай төсвөөс санхүүжүүлнэ. Нийт өртөг 8.7 тэрбум. 2019 онд төсөвлөсөн 2 тэрбумаар барилгын суурийн ажил, карказ зургийн дагуу хийгдсэн. Гүйцэтгэгч компани ажлаа хугацаанаасаа өмнө дуусгаж, дулаармагц 2 дох шатны барилгын ажлаа эхлүүлнэ.

Хонгорын мэдээ: Иргэн та юу гэж бодож байна?
Баянхонгорын талаарх цензургүйг үзлээ.
1.т: Төрийн албан хаагч ажлаас халагдсан маргаан аль ч аймагт бий. Үүнийг засаг дангаар хийхгүй. Холбогдох хүсэлт гомдол болон ТАСЗ, хуулийн хэлтсүүд нь давхар хянана.
2.т: Тендерийн асуудал, үнэхээр будлиантай гэж үзвэл хуулийн байгууллагаар шалгуулах хуультай.
3.т: Зөвхөн 1 намыг барьж авч гоочлолгүйгээр бүх талаас нь нэвтрүүлгээ хий,
4.т: Иргэдийн мэдээллээр гэх боловч зөвхөн нөгөө намынх нь хүмүүсийн өгсөн матаасаар нэвтрүүлгээ хийсэн байна. Иргэдийг хуурах биш хүндэл, далайцтай ханд.
5.т: Сэтгүүл зүй гэдгийг улс төрийн махны машин болгох ёсгүй, иргэд ч оошоохоо болино.
6.т: Хардах эрх нэрийн дор хуулийн байгууллагын шалгаж байгаа эсхүл хуулийн байгууллагаар шалгуулах асуудлыг 2 сэтгүүлж шалгаж шүүх боломжгүй. Хуулиа дээдэл. Өнөөдөр зоргоороо байвч 2021 он өнгөрөнгүүт яахыг хэн ч мэдэхгүй.
7.т: Хэн нэгэн этгээд буруу зүйл хийсэн эсэхийг зөвхөн шүүх дэнсэлнэ. Буруу зүйл хийсэн гэж хардаж байгаа бол хуулийн байгууллагад ханд. Хуулийн байгууллага ажлаа хийхгүй байгаа бол дээд шат болон хянадаг бусад байгууллагад нь давхар ханд.
Хардах эрх нэрийн дор улс төр хийх нь зохимжгүй, хуулиа дээдэл өнөөдөр биш ч маргааш "цензургүй багт" хууль үйлчилнэ шүү.
Жирийн иргэн хардаад ярихаар зөрчлийн хуулиар торгоно, С1 хардаад ярихаар алга ташна гэдэг утгагүй.
Хууль хүн бүрт тэгш үйлчлэх учиртай.

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Зочин

 

[66.181.161.56]

 

2020-04-03 11:04:28

Иргэдийнхээ итгэлийг алдалгүй ажлаа олигтойхон нэр төртэй хийцгээх хэрэгтэй ш тээ Эрдэнэцогтын Засаг дарга Ц.Төмөрбаатар та Мон лаа компанитай нийлж олон иргэдэд хохирол учруулсан зүгээр мөрөөрөө ажлаа хийж явсан залууг хүртэл энэ заваан ажилдаа золиослосон шүү чи телевиз авч очиж үнэн мөнийг олмоор л санагдаж байна


Zochin

 

[66.181.161.18]

 

2020-04-01 06:04:54

Үнэн ш дээ тендэр нэрээр сумын дарга хамаарал бүхий хүмүүс авдаг шүү дээ. Төрийн сангийн ажилтан Засаг дарга нар тендэр зарлаад 30 хүвийг нь авдаг шүү дээ. Сумыг шалгавал их юм гарна даа. Сумаас бүр илүү их юм гарна. МАН ийханий хийж сурсан ганц ажилдаа.


Зо

 

[66.181.161.18]

 

2020-04-01 06:04:52

Шинэжинст сумын засаг дарга Мөнхтөр гэж аймаар хүн бна. Олон хүн ажлаас халж ах дүү хамаатан.МАН ий хүмүүсийг ажилд авдаг юм даа. 1 хүн хийчих орон тоон дээр 4 хүн бна. Орон тоо нэмээл аваад бна. Өөрөө засаг. АВГАЙ нь нийгмийн ажилтан. Төрийн сангийн төлөөлөгч нь авгайтай нь эгч дүү 2 ийн хүүхэд. Тамгийн ня бо нь авгайн эгчийн хүүхэд. Тамгийн нийгмийн ажилтан нь авгайн эгчийн нөхөр. Эмнэлгийн ня бо нь засаг даргын хүргэн гэх мэтээр цаашаа бий бий. Мөн цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь халаад худаа оруулсан байдаг юм. Суманд ажилд ороход ганцхан засаг Мөнхтөр л мэднэ. Бүгд тэрний үгээр ажилд орно. Эсвэл ах дүү нь Эсвэл түрүүчийн сонгуулиар ашигласан МАН ий хүмүүс ордог юм даа. Даам дарга бна аа бна. Харьцаа муутай хүнийг хараасан загнасан өөрийгөө өндөрт өргөсөн хүн байх юм.



Сэтгэгдэл үлдээх