<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянхонгор аймгийн МАН-ын хороо ахамдууддаа хүндэтгэл үзүүллээ

2018-02-13 14:27 471


XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн босгон дээр аймгийн Монгол ардын намын хорооны Дэд дарга Г.Энхбаяр, ажлын албаны дарга Д.Өлзийбаяр, Ахмадын холбооны дарга Б.Дагва нар МАН-ын хорооны харьяалалтай үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Сонирхуулахад Баянхонгор аймгийн МАН-ын 28 дугаар Бага хурал нэгдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Баянхонгор хотноо болж, аймгийн МАН-ын 20 сум, 104 багаас сонгогдсон 309 төлөөлөгч оролцсон. Тус хурлаар аймгийн МАН-ын даргаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, намын орон тооны Дэд даргаар Г.Энхбаяр нар томилогдож, 17 тэргүүлэгч шинээр сонгогдож, 145 гишүүнтэйгээр намын хороо шинэчлэгдэн байгуулагдаж байсан юм. 


Сэтгэгдэл үлдээх