<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Тэтгэлэгт тэнцсэн 143 оюутан батламжаа гардаж авлаа

2018-09-10 16:22 778


Өнөөдөр/2018.09.10/ Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нэрэмжит хоёр дахь удаагийн оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт тэнцсэн оюутнуудтай аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, тэдний батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БОХАА-н Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн М.Билэгт, аймгийн ИТХ-ын дарга Г.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нарын албаны төлөөлөл болон тэтгэлэгт хамрагдсан оюутан залуус оролцлоо.


Монгол Улсын хэмжээнд анх удаа Баянхонгор аймаг санаачилан орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд  хөшүүрэг болох,   амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг  урамшуулах, дэмжих зорилгоор зарласан энэхүү тэтгэлэгт оюуныг хамруулахдаа амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан нэр бүхий 14 их, дээд сургуулийн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнууда олгожээ.


Оюутан залууст хандаж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр амжилт хүсч, цагийн юмыг цагт нь хийхийн чухлыг онцлоод, оюутан байх хугацаандаа өөрийн эрдэм мэдлэгийг дээшлүүлж, аймаг, орон нутагтаа хэрэгтэй хүн болохыг захилаа. Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 800 мянга, нэг сая 300 мянга, хоёр сая төгрөг гэсэн шатлалаар оюутнуудад тэтгэлгийг олгосныг дуулгаад сурлагын амжилтаа ахиулж чадвал тэтгэлгийн хэмжээгээ дөрвөн жилийн туршид ахиулах боломж байгааг хэллээ.


Энэ жилийн тэтгэлгийн материалыг гурван сарын хугацаанд хүлээн авчээ. Уг хугацаанд шинээр их, дээд сургуульд  элсэн орох  216,  2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу тэтгэлэгийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлсэн 42, нийт 258 иргэдийн материалыг ажлын хэсэг хэлэлцсэн байна.


Дээрх иргэдийн материалыг хэлэлцээд шинээр их, дээд сургуульд  элсэн орох 106, 2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлсэн 37, нийт 143 оюутанд аймгаас тогтоосон жишиг дүнгээр 200.0 сая төгрөгийн тэгтгэлэг олгож байна.


Өнгөрсөн онд 74 оюутанд 120.0 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
Орон нутгийн өмчит “Коруин Гео” ХХК нь уул уурхайн сайдын тушаалаар Баянхонгор аймгийн Шинэжинст болон Баян-Өндөр сумдын нутагт алтны хайгуулын лицензтэй компани юм. Энэ компанийн 40 хувийг Баянхонгор аймаг эзэмшдэг бөгөөд уул уурхайн хайгуулалтаас олсон ашгаа ийнхүү оюутны сургалтын төлбөрт 100 хувь зарцуулж  байна.





Сэтгэгдэл үлдээх