<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

С.ҮНЭНБУЯН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНУУЛАВ

2018-02-14 20:56 2054

 

“Тийн унжлагат” хэмээх нохой жилийн босгон дээр төр, түмнээрээ хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 14 дүгээр зарлигаар шагнагдсан нэр бүхий хүмүүс төрийн дээд одон медалиа аймгийн удирдлагуудаас авлаа. 


Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч Б.Батсуурь, зөвлөх М.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нарын албаны төлөөлөл төрийн дээд одон медалиар шагнагдсан эрхмүүдэд шагналыг гардуулав.


Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Баянхонгор сумын ахмад настан Б.Баасанбат, С.Давааням, С.Жаргал, Бууцагаан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Баатар, Номундалай цогцолборын номын санч Б.Байгальмаа, Баянхонгор таймс сонины эрхлэгч Д.Батдамба, Баацагаан сумын дөрөвдүгээр багийн малчин Т.Баяраа нарын 26 хүн шагнагдаж, сар шинийн босгон дээр энгэрээ цоолууллаа.


Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор өндөр настан С.Адъяа, Ш.Гомбосүрэн, Ж.Далхаа, Д.Дэмбэрэл, Г.Жадамбаа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, Эх бүрдэн ХХК-ийн захирал Б.Дагвабазар, малчин Х.Лундаа, Н.Пагам нарын 12 хүн шагнуулав. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар нэр бүхий 12 хүн тус тус шагнууллаа.


Сүүлийн жилүүдэд шагналыг олноор олгох болсон гэх нийгмийн шүүмжлэл өрнөх борлсон. Тэгвэл аймгийн Засаг дарга Г.Батжаргал нийт хүн ардын тоо, тэдний хийж бүтээсэнтэй харьцуулбал эдгээр шагналууд их тоо биш гэдгийг онцолж байв.


Энэ үеэр салбарын шагналуудаар нэр бүхий эрхмүүд шагнагдасан юм. 


Сэтгэгдэл үлдээх