<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МЭНДЧИЛГЭЭ

2019-07-10 19:15 187


Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсны 813 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын мэндийг ард иргэд, найз нөхөд, ах дүү хамаатан садан бүхэндээ хүргэе. 

Мөн Хонгор нутгийн зон олон, нийт шагайн харваачиддаа Монголын бурхан шашны гурван их зулын нэг, Оройн дээд оточ маарамба хамба номун хан Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жил, Баянхонгор аймаг байгуулагдсны 78 жилийн ойн мэндийг хүргэн бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн, уухай нь цээл байх болтугай. 

Дэлгэр зуны энэ өдрүүдэд дэнж хотойтол сайхан наадаарай. 

Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний шагайн харвааны салбар холбооны тэргүүн Б.Энхтүвшин


Сэтгэгдэл үлдээх