<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МЭНДЧИЛГЭЭ

2017-07-27 17:56 342

МЭНДЧИЛГЭЭ


Баянхонгор аймагт Барилгын салбар үүсч хөгжсөний яруу алдарт 60 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1961 онд Түйн голын хөвөө, Номгон уулын өвөрт төвлөрсөн Баянхонгор хотын түүхтэй барилгын салбар,  барилгачин та бүхний минь үйлс хөдөлмөр салшгүй холбоотой билээ.

Шинэ суурьшсан хотод барилга барихаар улсын хөрөнгө оруулалтаас хоёр сая төгрөг, Сайд нарын зөвлөлийн бэлтгэл хөрөнгөнөөс 200 мянган төгрөг олгож байсан нь түүхийн хуудаснаа  үлджээ. Улмаар Галуут сумын “Туяа” нэгдлийн барилгачид аймгийн Соёлын ордон буюу хожим “Номгон” зочид буудал, одоогийн ХҮДС-ийн баруун урд талын цагаан барилгыг анх ашиглалтад өгч байжээ. 

“Эсгий хот” хэмээгдэж байсан Баянхонгор хот тэр цагаас хойш нэгэн жарны хугацаанд өнгөжин жавхаажиж, өргөжин тэлсээр байгаад яруу алдарт барилгачдын гавьяа зүйрлэшгүй юм. Баянхонгор хотоо сүндэрлүүлж, өвлийн тэсгэм хүйтэн жавар, зуны аагим халуун нарыг үл ажран хөдөлмөрлөх уран гартан барилгачин та бүхний бахдам үйлс улам бүр дэвжихийн ерөөл өргөе.


Барилгачдын алдар бадартугай!

                  Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл


Сэтгэгдэл үлдээх