<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

21 МЯНГА ГАРУЙ ТЭМЭЭТЭЙ БАЯНЛИГ СУМ ХОШОЙ "МӨНГӨН БУЙЛТАЙ" БОЛЛОО

2018-01-22 15:29 1529


2009 хойш үргэлжилсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил биелэлээ олж "Ламын гэгээний улаан тэмээ"-г үржлийн хэсгээр 2017 оны 12 дугаар сарын 12-нд баталгаажуулж чадсан.

Тэгвэл Ламын гэгээний улаан тэмээний өлгий болсон Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээний тоо 21 мянга хол давж улсдаа тэмээн сүргийн тоогоор хоёрдугаарт орсон сум болжээ.

Тиймээс тус сум өнгөрөгч амралтын өдрүүдэд "Ламын гэгээний хоёр түмэн тэмээний баяр", Говийн сумдын тэмээчдийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

Ламын гэгээний Хоёр түмэнтэмээний баярын үеэр Баянлиг сум ХХААХҮЯ-ны "Мөнгөн товхтой, мөнгөн буйл"-аар шагнагдаж Хошой мөнгөн буйлтай болов.

Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн ИТХ-д Баян-Өндөр сумаас сонгогдсон төлөөлөгч Б.Батбаяр, "Говийн сэргэлт сан"-гийн тэргүүн Ж.Өлзийбодьжав нарын ивээн тэтгэлэг, дэмжлэгтэй зохион байгуулжээ. Тэд нийтдээ 20 орчим сая төгрөгийг хандивлав.


Энэ баярын үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Батбаяр, Баянхонгор аймгийн Тэмээн холбооны тэргүүн Ж.Өлзийбодьжав нарын албаны төлөөлөл "Ламын гэгээний улаан тэмээ"-ний үржлийн хэсгээр батламжлагдасан гэрчилгээг гардуулж, тэмээчдэд баяр хүргэн "Мөнгөн буйл", аймгийн Алдарт уяачийн цол хэргэмийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Баярын үеэр дөрвөн насны хурдан тэмээ уралдаж, Сайхан тэмээтэй сайхан хос, Сайхан буур, Тэмээний зан үйлийн ажил мэргэжлийн тэмцээн, Аймаг, сумын цолтой цолгүй хүчит 64 бөхийн барилдаан, аймгийн ХДТ, Түмэн эх чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөв.



Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


 

[59.153.113.37]

 

2018-01-25 15:01:37

Saikhan medee baina. Bayankhogor minu...



Сэтгэгдэл үлдээх