<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЭЕШ: УЛСДАА 23-Т ОРСОН ШАЛТГААНАА АЙМГААРАА НЭГ БОДООД ҮЗЭЦГЭЭЕ

2019-06-25 14:30 1891


Баянхонгор аймаг ЭЕШ-ын дүнгээр сүүлийн хоёр жил дараалаад улсдаа сүүл мушгив. Сүүл мушгив ч гэж дээ, жаран цагванц уралдахад нэг нь түрүүлдэг. Тэр жишгээр улсын хэмжээнд дампуурсан боловсролын хамгийн дампуу хэлбэр л Баянхонгорт илэрсэн хэрэг.

Муу байгаа бол бас буруутан хэрэгтэй. Хүмүүс мууд эзэн олохдоо амархан болохоор сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улстөрчид, аймгийнхаа хэдэн удирдлагуудыг харааж зүхэж байх шиг байна. Нээрээ тэднээс болоод муу байгаа юм болов уу? Нэг бодоод үзэе.

Мэдээж хэрэг хүүхдүүдэд буруу байхгүй л дээ. Тэд чинь дээд тэнгэрээс заяатай, хөх толботой төрдөг. Чингисийн үр сад. Онцгой гентэй. Ямар ч буруугүй цагаан цаас. Арга байхгүй. 



МУУ ДҮНД МУУ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАМААТАЙ

“Онц сурсаны хэрэг юу байгаа юм. Манай ангийн тэрийг хар, энийг хар. Арван жилдээ ямар сайн сурдаг байлаа. Одоо сайхан амьдарч байгаа нь хаана байна. Зүгээр хүний арга эвийг олоод овсгоотой, сэргэлэн бай”

Үр хүүхэддээ ингэж захидаг, өвөр зуураа ч энэ мэтээр ярилцдаг эцэг, эхчүүдтэй олон таарч байлаа. Бодоод үзэхэд нээрээ л өөрсдийнх нь туулсан амьдралын туршлагаар үнэнч шударга, эрдэм номд шамдсан нэг нь амаараа шороо үмхэж, арга залиар, арилжаа наймаагаар явсан нь алтны амсарт заларсан нь үнэн л дээ. 1990-ээд оны шилжилтийн үе, 2000-аад оны эдийн засгийн хямралын үе, 2010-аад оны улс төр, бодлогын хямралын үе шатуудад дээрх амьдралын эсрэгцэл улам бүр батлагдсан. Одоо ямар сайндаа овоо яваа нэгнээ хулгайч, авлигачаар дуудаад, дорой яваа нэгнээ арчаагүй, гуйланчаар нь нэрлэх вэ. Эцэг эхчүүд хүүхдүүддээ ийм юм сургасан. Тийм болохоор хүүхдүүд шинжлэх ухааныг биш, арга залийг л сурсан хэрэг. Хүүхдүүд муу авсан. Тэгэхээр эцэг эхчүүд минь нэгийг бодооч.


БОЛОВСРОЛ БИЗНЕС БИШ

Баянхонгор аймаг хэл ам, хэрүүл тэмцэл дагуулан байж “Сайн багш” хөтөлбөр хэрэгжүүллээ. Мууг нь бангадаж, сайныг нь шагнаад ч ашиг тусыг эс олов. Багш нарын нэр хүндийг унгалаа гээд манай залуу үеийн багш нар ихэд ундуйцсан даа. Гэвч бодит амьдрал дээр нэр хүнд унах биш, угаасаа тэр доор байсан багшийн ур чадвар, балчиг шаврыг л олоод харчихсан юм байна гэдэг өдгөө нотлогдож байна.

Номын мөр хөөж, наагуур цаагуур явсан хүмүүс бас хэлж байна аа. Манай улсад багшийн үнэлэмж доогуур, ажлын ачаалал их учраас нэгэн цагт алдрын дээдэд байсан багш мэргэжил авдрын ёроолд ортлоо үнэгүйдсэн. Ингээд сулхан дүнтэй нэг хэсэг багш болж, дөрвөн жилийн дараа “хярамцаг” болоод ажил дээр гарчихдаг гэж. Гэвч тэдний очиж буй ажлын талбар бол Монгол Улсын маргаашийг бүтээлцэх үнэ цэнтэй иргэдийг төлөвшүүлж төгөлдөршүүлэх амьдралын лаборатори болсон сургууль. За эндээс бас нэг буруутан гарч ирж байгаа биз. Буруутан нь яг үнэндээ хүнд юм сургаж чадахгүй байгаа одоогийн багш нар биш. Сурах цагтаа юу ч сураагүй өчигдрийн оюутнууд. Сургах үед нь юу ч заагаагүй тухайн үеийн багш нар. Боловсролоор бизнес хийсэн олон арван ашиг хонжоо хайгчид. Боловсролын салбараар тоглосон үе үеийн улстөрчид юм шүү дээ.

НҮБ-аас хувийн сургууль байх ёсгүй гэж үздэг. Учир нь бүгд нэг гараанаас эхэлж, бүгд тэгш боломж эдлэх ёстой гэсэн суурь зарчимтай холбоотой. Цаагуураа бол боловсрол бол бизнес хийдэг салбар биш гэдгийг хэлээд өгч байгаа юм. Гэтэл яаж байна, манайд. Улсын сургуульд ажиллаж, туршалага ур чадвараараа ялгараад ирэнгүүтээ л тэр нэр хүндээрээ бизнес хийгээд эхэлж байна. Хувийн сургуульд орж, төлбөр тооцоог хийдэг нэг хэсэг байна. Чадахгүй бас хэсэг байна. Бодох л асуудал.


МОНБРИЖЭЭ НУТАГШУУЛСАНГҮЙ

Багш нарт хөөрхий зовлон их бий. Өмсөж зүүсэн, ууж идсэн, загнаж зандарсан гээд л сурагч, эцэг эхчүүдэд адлуулж, хэл амны бай болж, сэтгэл санаа гундуухан л явдаг. Ядаж байхад цөм хөтөлбөр, кэмбрижийн хөтөлбөр гээд байсхийгээд өөрчилчихдөг балай нь дэндсэн улстөрч, барил нь олдохгүй салбарын яамтай. Нэгэнт дээрээс шийдвэр гарсан бол дагаж мөрдөх л болно. Ингээд хөөрхий багш нар хөтөлбөрөөс хөтөлбөрийн хооронд хөл толгойгоо олох гэж нэг хэсэгтээ л зүдэрсэн. Харин дээгүүрээ бол сурах бичгийн тендр, дарга цэргийн томилгоо гээд боловсролын салбарт чухам юу болж байгааг анзаарсан хүн байхгүй л болов уу. Тогтсон хөтөлбөргүй, барьсан сурах бичиггүй он жилүүдэд ёстой л мөнчгөрөөрөө хэдэн хүүхдээ сургаад ирсэн багш нараа магтмаар ч юм шиг. Дээдэс суудлаа олохгүй бол доодос гүйдлээ олдоггүйн тод жишээ энэ билээ. Үр дүнд нь өнөөдөр Кэмбриж ч үгүй,  улсаараа шинжлэх ухааны мэдлэггүй, уйлах, инээхийн зааг дээр алцганаад сууж байна.

Эцэст нь хэлэхэд энэ удаагийн үзүүлэлт бол эртээ үед тарьсан үр тариа юм шүү гэдгийг санах ёстой. Юунаас болсныг нь оношлохгүйгээр юугаа засахаа яаж мэдэх вэ. Гагцхүү өнөөдрийн хүүхэд, залуус 20 жилийн дараа хойморт суух аав, хүүгээ өхөөрдөх ээж. Төрдөө зүтгэх боловсон хүчин, улсаа хөгжүүлэх ирээдүй гэдгийг л санацгаая.

Б.БАТ

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Зочин

 

[66.181.161.53]

 

2019-07-11 06:07:31

Сургуулийн захирал мэргэжилийн хүн бх мөн аж ахуй биш сургалт талдаа анхаарах мөн багш нарын ажлыг бичиг цаасаар биш үр дүнгээр нь дүгнэх хэрэгтэй тэгэх юм бол үр дүн гарна цалинг чадвараар нь олгох гэнтийн шалгалт хийх ур чадвар сургалтанд анхаарах чадвар муу багш нарыг чадвартай багшаар солих боловсролын хэлтэст өөрчилт хийх хэрэгтэй тэгж байж үр дүн гарах байх


20-р зууны 60-аад оны сүүлчийн төгсөгч

 

[43.242.243.3]

 

2019-07-05 14:07:32

Багш нарын чадвар,хичээл зүтгэл хаачив аа. Боловсролын салбарын шинэчлэл нэртэй дампуурсан манан дунд манайхан бүдэрчээ гэж үзлээ.70-80 оны 1-р 10 жилийн дунд сургуулийн матёматикийн багш асан МУГБ ДАЛАЙ, АБТА ОЙДОВ агсаны шавь сурагчид улс,аймгийн олимпиадын шагналыг хуу хамж,магнайдаа тоос хүргээгүй явсан түүхийг бид эргэж саная!!?Мөн монгол хэл, физикийн олимпиадад бас л дээгүүр тууж ирсэн шүү дээ.Харин ЦАГААН гэж гайгүй багшийн бэлдсэн сурагчид цахиур хагалж явна.Амьд жишээ наана чинь бна.Аймгийн удирдлагууд нэгийг бодох цаг яг болжээ. Оройтсон байна шүү 4 жилээ гүйцээх гэж яаарсан нөхдөө...


20-р зууны 60-аад оны сүүлчийн төгсөгч

 

[43.242.243.3]

 

2019-07-05 14:07:31

Багш нарын чадвар,хичээл зүтгэл хаачив аа. Боловсролын салбарын шинэчлэл нэртэй дампуурсан манан дунд манайхан бүдэрчээ гэж үзлээ.70-80 оны 1-р 10 жилийн дунд сургуулийн матёматикийн багш асан МУГБ ДАЛАЙ, АБТА ОЙДОВ агсаны шавь сурагчид улс,аймгийн олимпиадын шагналыг хуу хамж,магнайдаа тоос хүргээгүй явсан түүхийг бид эргэж саная!!?Мөн монгол хэл, физикийн олимпиадад бас л дээгүүр тууж ирсэн шүү дээ.Харин ЦАГААН гэж гайгүй багшийн бэлдсэн сурагчид цахиур хагалж явна.Амьд жишээ наана чинь бна.Аймгийн удирдлагууд нэгийг бодох цаг яг болжээ. Оройтсон байна шүү 4 жилээ гүйцээх гэж яаарсан нөхдөө...


Nyamka

 

[66.181.161.40]

 

2019-06-28 10:06:50

Chadvargui bagsh naraa ehleed garga. Daraa ni jinhene chadvarlag bagsh bol huuhduudiig udirdaad l yavchihna. Ter bagsh nariig olon talaar I songon shalgaruulaad stalin tetgemjiig ni nemegduuleed huuhed yaj hugjsunuur ni uneldeg bolvol ur dund Horne. Suragch surguuliin durmuudiig mash nuhatstai bolovsruulj gargah heregtei. Muu heleltgui Hyatadaas turshlaga sudal. Neg l tsegtsleed ehelvel amarhan shiu Dee. Hiih hund arga mundahgui. Hiihgui hund shaltag mundahgui.


\Зочин

 

[202.179.31.20]

 

2019-06-27 06:06:52

Face-ийг хаагаад ухаалаг утасыг хорьчих. Тэгээд л бүх юм шийдэгдчихнэ. ГҮЙЦЭЭ


Дэжид

 

[202.179.31.91]

 

2019-06-26 08:06:54

Дундаж түвшний хүүхэд л багшийн мэргэжлийг сонгодог болсон нь үнээн. багшийн цалин нэр хүнд, үнэлэмжийг өсгөж, шилдэг сурагчид багш болох сургуульд орж багш болдог болсны дараа л чанарын асуудлыг ярих ёстой. ЭЕШ- ын оноо бол харьцангуй ойлголт шдээ. Зөрөө тун бага байр эзлүүлчхээр хол юм шиг харагддаг. оноогоо харвал зөрөө 0,0 -ийн зөрөөтэй байдгийм


Ард

 

[202.9.44.87]

 

2019-06-25 14:06:58

Багшийн цалинг олигтойхон нэмчвэл бүх асуудал шийдэгдэнэ дэ


Зочин

 

[66.181.161.35]

 

2019-06-25 11:06:44

Муу сурдаг хүүхдүүд МУБИС д сурдаг. Багийн боловсролыг сайн эзэмшүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд эрхээ эдлээд сурах үүргээ биелүүлэхгүй бна.Мэрэгжлийн шалгалтанд 2 унасан багш нараа гаргах хэоэгтэй. Чадварлаг багш байх хэрэгтэй. Эцэг эхчүүд багш нар сургахгүй бна гэж байхаар ядаж даалгаврыг нь хийлгэдэг байх хэрэгтэй ч дээ.


уулаа

 

[122.201.31.153]

 

2019-06-25 09:06:44

цаасан дээр буусанаар дүгнээд хөрсөн дээр бууж байгааг тоохоо больсоноос энэ 70-аад оныхноос хойших нь зөв бичгийн дүрэм ч байхаа байсан . цалин бага бага багш нар цалингаас гадуур орлого олох гээд ерөнхий цаг дээрээ анхаарахаа байсан хувийн дээд сургууль нь хүний төлбөр авсан учраас төгсөгхөөс аргагүй ингээд суурь мэдлэг муутай баахан багш нар бий болсоноос болж байгаа юм.


Gankhuyag

 

[103.14.36.98]

 

2019-06-25 09:06:01

Нийтээрээ болохгүй бодлоготой явж байгаан байна.Ганцхан манай аймаг хүнд хэцүү цалгардуулсан бодлого бариад байдаггүй л байлгүй. Бүгд нэг адил сурах бичиг сургалтын програмаар ажилладаг байх. Яагаад манай аймаг 23 т байгаад байгаан бээ гэдэгтээ л дүгнэлт хий.


Zoloo

 

[122.201.21.84]

 

2019-06-25 08:06:43

Боловсролын салбар нь улс торчидийн золиос болж байдаг нь нууц биш


zochin

 

[66.181.161.16]

 

2019-06-25 08:06:37

tsaasan ajil hij tsaasar ajlaa unelj hund buruu zuil der zuwlun tuslahgui bolj bn gej ugshuuj barilga barij baiwal zaswar hij baiwal bolowsrolin salbart ih zuil hij bn gesen darga nar olon bn.bagshda zuw shaardlaga tawidaggui.undsen hih ystoi ajlaa hihgui hen negni bolson boloogui hurald hucher suulgaj ymar ch ur dungui.yumig boditoi unelj baij ahits garna shuu de.


Zochin

 

[66.181.161.49]

 

2019-06-25 08:06:33

Sain baitsgaan uu ern bol muudah shaltgaan bol bagshiig heterhii olon heregtei hereggvi tsaasaar shahdgaa bolih heregtei hudulmuriin tuhai huuliaaraa 8 tsag ajillana ene hugatsaagaa zuwhun hicheelee zaah heregtei baih odoo bol 60 % n olon niitiin ajil bichig tsaas busad 40 % nl hicheelee zaaj bn


Bold

 

[202.5.206.133]

 

2019-06-25 08:06:22

huuhduud hicheej l bga


г.төртогтох

 

[66.181.161.80]

 

2019-06-25 07:06:29

мэдээллээ сайн шалгаж иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй шүү


зочин

 

[103.229.120.150]

 

2019-06-25 07:06:02

одоо ер нь онц сурдаг хүүхэд багшийн сургууль сонгохоо болисон шүү дээ. Амалгаан дээрээс харж бхад аль тааруухан оноотой хүүхдүүд л багшийн сургууль авч бгаа нь анзаарагдаж байсан. тэгэхээр тэдгээр хүүхдүүд багш болоод ирээд хүүхдэд юм заана гэхээр хэцүү дээ. багш бэлтгэх арга зүйгээ л сайжруулмаар юм бишүү.


Zochin

 

[66.181.161.86]

 

2019-06-25 06:06:59

Ene bol heterhii ih uls turjsuni balagdaa huurhii



Сэтгэгдэл үлдээх