<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАЯСГАЛАН ДАРГАД БАЯР ХҮРГЭЕ

2020-04-03 17:13 1342
Ингэхэд иргэд хогоо гаргаж хаяхаа л мэдэхээс тэр хогийг хэн хааш нь зөөж, тээвэрлэж, бүхэл бүтэн аймгийн төвийг өнгөтэй өөдтэй авч явдаг бол оо.

Тэгвэл Баянхонгор сумын хог тээврийн үйлчилгээг гардан явуулагч “Цэвэр хот” ОНӨҮГазар энэ хүнд хүчир, хар бор ажлыг гардан гүйцэтгэж, хийдэг юм. Эднийх нийт 43 ажилтантай. 11 жолооч, 11 ачигчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

"Хогныхон" гэгдтэлээ нэр хоч зүүж, ааштай иргэдэд загнуулж, өвлийн хүйтэн, зуны халуунд бидний тарьсан хогтой зууралддаг энэ ажил үнэндээ хогийн. Гэхдээ энэ хогийн ажлыг хийдэг сэтгэл зүрхтэй хүмүүс байдаг учраас хотын өнгө төрх, нүүр царай өдий зэрэгтэй явдаг. Ар гэрийн аж амьдрал тийм ч хангалуун биш ч айл өрхийн хог новшийг хуу цэвэрлэдэг сэтгэлээр баян эдний хамт олноор бид бахархах ёстой.

Хэрийн хүн зорьж хийгээд байдаггүй энэ байгууллагыг Ц.Баясгалан дарга удирдаад хэдэн жилийн нүүрийг үзжээ. Зүгээр нэг дарга сэтэр зүүгээд суулгүй зүлгэж, тордож энэ ажлыг амжилттай авч яваа Баянхонгорын цөөхөн удирдлагын нэг гэж хэлж болох юм. Өмнө нь олон хүн уг ажлыг авч, удирдаж байсан ч өнөөдрийн түүнийх шиг зүйлийг хийж хэрэгжүүлсэн нь үгүй. Ядаж л тэрбээр хаягдлыг хольвол хог, ялгавал хөрөнгө гэдгийг мэдэрч, ойлгосон нэгэн. Тиймээс хог хаягдлыг ангилан ялгахад бүх нийтээрээ анхаарах, анхаарлыг нь чиглүүлэх зүй ёсны шаардлагатайг хэлж ярьдаг.

Ажилчдынхаа аж амьдралыг сайжруулахын төлөө аймгийн удирдлагуудтай гар нийлж ажиллаж чадлаа. 2016 онд нэг ажилтны дундаж цалин 230,000 гаруй төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар нэг ажилтны сард авах дундаж цалин 440,000 төгрөг болжээ. Хүнд нөхцөлд ажиллаж буй ажилчдаа дэмжиж урамшуулах талаар байгууллага өөрийн орлогоор жижиг гэлтгүй ажил арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Ц.Баясгалан даргын эдгээр хичээл зүтгэл өнөөдөр бүрэн утгаараа биелэлээ олж Цэвэр хот ОНӨҮГ-ЫН ажилчид 2021 онд зориулалтын албан конторын барилга, гражтай болохоор боллоо. Ингэхдээ эхний ээлжинд энэ оны долдугаар сар дотор багтаан газар болон бусад асуудлаа шийдвэрлэх ёстой болжээ. Энд Баянхонгор сумын удирдлагууд шуурхай хөдөлж, шийдвэр, тогтоолыг нь гаргаад өгчихвөл цэвэр хоттой болоход оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болох нь ойлгомжтой.

Тус орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь өөрийн гэсэн зориулалтын албан конторгүй тул эдүгээ үйл ажиллагаагаа гурван хэсэгт салгажээ. Өөрийн гэсэн байргүйн улмаас өдгөө Дөвөнтийн /хуучнаар/ заалны нэг буланд үйл ажиллагаа явуулж байна.





Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Zul

 

[43.242.243.211]

 

2020-04-04 10:04:05

Baysgalan darga ih hodolmorch. zvtgeltei menejment saitai sain udirdagch.Bayar hvrgej Amjilt hvsie.


ognoo

 

[202.55.188.82]

 

2020-04-03 09:04:49

Ajiliin ondor amjilt hvsey



Сэтгэгдэл үлдээх