<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“ЖАРНЫ ТҮҮХТ ЖАРГАЛЫН ХОТ” НОМОНД ӨРГӨХ ҮГ

2017-07-27 18:45 351

Ийм нэртэй нэгэн сайхан ном Баянхонгор хотын маань 60 жилийн ойгоор бүтэж уншигчдын гарт хүрчээ. Энэ номонд 1957 оноос өнөөг хүртэлх түүхийг дангаар өгүүлсэнгүй. Түүнээс өмнө баруун хязгаарын Баянхонгор хот бууриа олж, бүтэн болтлоо хэдэн удаа нүүж, хэрхэн Түйн голын хөвөө, Номгон хайрханы өвөрт төвхнөсөн талаарх хэн бүхний мэдээд байхгүй нарийн учрыг дэлгэж, наана цаадахыг тодруулжээ.


Улмаар 1957 оноос 2017 онтой золгосон шаргал жаранд гар бие оролцож, гавьяа алдраа дуурсгасан олон арван хүнийг бүрэн багтаахыг эрмэлзсэн нь номыг эмхтгэсэн сэтгүүлчийн эрэл хайгуулын их ажлын үр дүн болов уу. Төрөлх хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулж асан, одоо ч ажиллаж буй 200 орчим хүний намтар, дурсамжийг багтаасан байна.

Номыг бүтээхдээ архивын баримтад тулгуурлан алдаа мадаггүй байхад анхаарчээ. Мөн хуучны ховор гэрэл зураг ч цөөнгүй багтсан тул олны нүдийг  татна.

Тус номыг Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан Б.Батгэрэл эмхэтгэн зохомжилж, баримт материалыг Шинэжинст сумын уугуул С.Цэдэндамбаа, Б.Батгэрэл, М.Батбаяр нар бүрдүүлжээ.

Энэхүү түүхэн ач холбогдол бүхий номыг хэвлүүлэхэд үндэсний үйлдвэрлэгч "Монгол ванн" ХХК-ийн захирал,  Баянхонгор сумын Засаг дарга асан Жадамбаагийн охин Мөнхцэцэг, "Тулгажаргалант"ХХК-ийн захирал С.Мөнхболд, Баянхонгор аймгийн ОЗХ-ны тэргүүн З.Төмөртөөмөө нар сэтгэлийн өргөлөө зориулжээ.

Хойшид Баянхонгор хотын түүх судлалд хувь нэмэр болохуйц, нэмэн сайжруулаад явж болох эх сурвалж болгох ном бүтжээ.

Номын цагаан буян дэлгэртүгэй.

 

ХОНГОР САЙТЫН РЕДАКЦИ

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


П.Санаадагва

 

[27.123.212.132]

 

2017-07-27 11:07:01

С.Цэдэндамбаа их зүйл цуглуулсан гэж байсан. Харин тэр хүн Шинэжист биш Жинстийн хүн шүү.



Сэтгэгдэл үлдээх