<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

"Чингисийн хүүхдүүд" киноны ах дүү гурав, галаас хүний амь аварсан хүү шилдгээр тодорлоо

2017-12-27 12:36 186

Сурлага хөдөлмөр, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан “Оны шилдэг 38 хүүхэд”-д батламж гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

hurelsuh

hurelsuhГэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт нийслэл болон орон нутагтаа бусдыгаа манлайлсан нийт 136 хүүхдийн материал ирсэн байна. Үүнээс “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа” зэрэг 10 номинациар шилдэг 38 хүүхдийг шалгаруулжээ. Эдгээр хүүхдүүдийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч, батламж гардуулсан юм. 

hurelsuhМонгол Улс “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 1991 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд үе үеийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд “Оны шилдэг хүүхэд”-ийн батламж гардуулдаг уламжлалтай юм. 

Энэ жилийн шилдэг хүүхдүүдээр ах дүү гурав буюу Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул "Чингисийн хүүхдүүд" бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон ах дүү гурав тодорсон нь тун сонирхолтой дүр зураг байсан юм. Том ах Д.Дорж 13 настай, дунд хүү Д.Доржсамбуу арван настай, бага нь Д.Шаравдорж дөрвөн настай юм бөгөөд тэд тус кинонд унаач хүүхдүүдийн амьдрал, хурдан морины уламжлал ёс заншлыг харуулж чадсан юм. 

Мөн багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Дэлгэрцэцэгийн Хандсүрэн оны шилдэг хүүхдээр тодорч байна. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард галын аюулаас дөрвөн настай н.Цэнгүүн хүүгийн амь насыг аварчээ. Тэрбээр галд шатаж байсан гэр рүү гүйн орж унтаж байсан хүүг тэврэн авч галан дундуур гарч ирсэн баатар зоригтой хүү юм.

Эх сурвалж:medee.mn


Сэтгэгдэл үлдээх