<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХАНДЛАГА БА ХӨГЖИЛ: СУМАНД ҮЗҮҮЛЖ БУЙ УУЛ УУРХАЙН НӨЛӨӨЛӨЛ

2018-10-19 14:25 690


Монголын уул уурхайн тэргүүлэгч сэтгүүл болох “Mining journal” 21 аймгийн сэтгүүлчдийг хамруулан аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үе шаттай танилцах аяллыг зохион байгууллаа.

20.8 сая тонн зэс, 23.5 сая унц алтны нөөц бүхий дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны нөөцтэй Оюу толгойн орд дагасан нийгэм, эдийн засгийн үр өгөөж алслагдмал хөдөөгийн суманд хэрхэн нөлөөлж байгаа нь  Баянхонгор шиг уул уурхайн баялаг ихтэй, ашиглалтын болон хайгуулын лиценз эзэмшигч олон, ойрын ирээдүйд уул уурхайн томоохон олборлолт, түүнийг дагасан бүтээн байгуулалт өрнөх төлөвтэй аймгийн хувьд анхаарал татсан асуудал.

Оюу толгойн уурхайг урт хугацаанд амжилттай ажиллахад тухайн орон нутгийн оролцогч талууд чухал үүрэгтэй байдаг аж. Төслийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, уурхайн хаалтын үе шатад тус компани зөвхөн хөрш зэргэлдээ сум төдийгүй Өмнөговь аймаг болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацааны хувь нэмэр оруулах үүрэг хүлээжээ. Тийм ч учраас орон нутгийн тогтвортой хөгжилд түлхэц болох зорилгоор төслүүдийг санхүүжүүлэх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-г байгуулан ажиллаж байна.

Тус сангийн үр өгөөжийг Оюу толгойн орд байрлах Өмнөговь аймгийн Ханбогд сум хэрхэн хүртэж байгаатай бид танилцлаа. Өдгөө хөдөөгийн жижиг сум, түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болж, уул уурхайн үр шимээр бүтээн байгуулалт салбар бүрт өрнөж байна. Ханбогд сумын иргэд Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болоод буй уул уурхайгаас хэрхэн үр шимийг хүртэх тухай бодохоос биш хаах, хориглох талаар дурдахаа больжээ. Учир нь хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа жинхэнэ утгаараа өмнийн говьд явагдаж байна.

 

УУЛ УУРХАЙ СУМЫН ХѲГЖИЛД НѲЛѲѲЛѲХ НЬ

Оюу толгой байрлах Ѳмнѳговь аймгийн Ханбогд сум ѳдгѳѳ суурин зургаан  мянга гаруй хүнтэй. Хѳдѳлгѳѳнт иргэдийг тооцож үзвэл 20 мянга гаруй хүний байнгын урсгалтай томоохон сум болжээ.

Оюу толгойн орд ажиллаж эхлэхээс ѳмнѳх Ханбогд Монгол улсын 360 сумын нэгэн адил байсан гэхэд болно. Тэгвэл одоо энд хѳгжил дэвшил, бүтээн байгуулалт ѳрнѳж байна.


Ханбогд суманд ѳнгѳрсѳн тавдугаар сард тѳсвийн хѳрѳнгѳ оруулалт 3,2 тэрбум тѳгрѳгѳѳр 320 хүний суудалтай театр, бүжгийн, дууны, хѳгжмийн анги, номын сан, кофешоп, бэлэг дурсгалын дэлгүүр, буудал зэргийг багтаасан соёлын тѳв нээлтээ хийжээ.

Тус соёлын тѳвийн бусдаас ялгарч буй онцлог нь багахан театрын хэмжээтэйн дээр циркийн үзүүлбэрийг тоглодог явдал юм.

Энэ бүхэн уул уурхайгаас орж буй хѳрѳнгѳ оруулалттай шууд хмааралтай бѳгѳѳд соёлын тѳв нээлтээ хийхэд Оюутолгойгоос тоног тѳхѳѳрѳмж, тавилгыг шийдэж ѳгчээ.


 

УУЛ УУРХАЙ СУМЫН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НѲЛѲѲЛѲХ НЬ

Ханбогд сумын ундны ус хатуулаг ихтэй, эрдэсжсэн байдал иргэдийн эрүүл мэнд, насжилтад сѳрѳг нѳлѳѳлсѳѳр ирсэн.


Тиймээс Оюу толгой ХХК 5.9 сая долларын хѳрѳнгѳ оруулалт хийж ус цэвэрлэх байгууламжийг барьжээ. 13 мянган хүнийг хангах уг байгууламж ашиглалтад ороод нэг жил болж байна. Ѳмнѳ усны хатуулаг наймтай байсан бол уг байгууламж ажиллаж эхэлснээр 1.2 болж савалгаатай цэвэр усны стандартад хүрчээ.

 

УУЛ УУРХАЙ ГОВИЙН ЭКОСИСТЕМД НѲЛѲѲЛѲХ НЬ

Ѳмнѳговь аймгийн Ханбогд суманд Оюутолгой компани 5 га газарт нѳхѳн сэргээлт хийх, ногоон байгууламж байгуулах зорилгоор Байгалийн ургамлын үржүүлгийн газрыг байгуулжээ. Энд 30 нэр тѳрлийн бутлаг ургамал, модыг тариалж байна.


Жилдээ тус компани 60 орчим га-д биологийн нѳхѳн сэргээлт хийхийн зэрэгцээ сум, албан байгууллага, айл ѳрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор үрсэлгээ, суулгацыг үнэгүй ѳгч, ургамлын амьдрах чадвараар үр дүнг тооцдог байна.