<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ц.ОТГОНБАЯР: ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ОНОВЧТОЙ БОДЛОГЫГ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2017-05-14 10:07 571



        Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаярын хэлсэн үгийг хүргэж байна.           

          Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдөр болгох  шийдвэр гарсаар даруй 4 жил өнгөрсөн байна.

            Энэ баярын өдрийг тохиолдуулан Хонгор нутгийн хүн бүрийг аз жаргалтай, халуун дулаан элэг бүтэн, бат бэх гэр бүлд амар, амгалан амьдарч, ажил хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцөлөөр хангах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо хүчин зүтгэж буй  нийт ажиллагсад, албан хаагч, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд Та бүхэндээ аймгийн ИТХурал, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 
            Улсын Их хурлаас Нийгмийн даатгалын  Нийгмийн халамжийн тухай  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай , Гэр бүлийн тухай Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиуд  тус тус шинэчилэгдэн батлагдан гарч салбарын эрх зүйн орчин бүрдүүлсэн та бүхний ажил үйлчилгээ явуулахад орчин үедээ тохирч үйл ажиллагаа явуулахад ойрхон байгаа гэж бодож байна.Тус аймагт нийгмийн салбарын  нийт 150 гаруй ажилтан, албан хаагчид хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангах эрхэм зорилгын дор нэгдэн ажиллаж байна.
            Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэхээр баримталж буй бодлого, шийдвэр, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэхэд

    

        Та бүхний манлайлагч чадвар, бүтээлч санаачилга, хичээл зүтгэл, сахилга хариуцлага, итгэл үнэмшил, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх хүсэл эрмэлзэл, үйлчлүүлэгчээ дээдэлж ёс зүйтэй байх соёл чухал гэдгийг онцгойлон захиж хэлье.

Бид аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжлийг дээдэлсэн, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн нийгмийн халамжийн оновчтой бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэж чиглэлээ тодорхойлсон.

Аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2017 үндсэн чиглэлдээ “Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн өөрийгөө тэтгэх чадвартай дунд давхаргын иргэдийг нэмэгдүүлснээр хүн амын амьжиргааны түвшинг сайжруулж, ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ.Нийгмийн хамгааллын бодлогыг зорилтод бүлэгрүү чиглүүлж, чанар үг өгөөжийг сайжруулна” гэж томьёоллоо гаргасан. 

Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын салбарын ажилчид Та бүхэн хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, улс эх орныхоо төлөө өөрийн залуу нас, оюун ухаан, хүч чадлаа зориулсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүхий л бүлэгт чиглэсэн нэгдсэн цогц бодлогыг боловсруулж, үр дүнтэй ажил хэрэг болгоход өөрийн авьяас, мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад талархаж байна.            

     Эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай байж, хүний хөгжлийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх үйлсэд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлж, бусдын төлөө гэсэн буянтай ажил үйлс  тань үргэлж бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.


Сэтгэгдэл үлдээх