<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Б.Ууганбаяр: Аймаг бүрт газрын наймаачинтай боллоо

2020-05-31 14:20 487



-Ипотекийн хөтөлбөрийг хэрхэн сайжруулах вэ?

-Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкуудад гурван хувийн хүүтэй олгодог. Энэ нь банкуудын ашиг, эрсдэл, үйлчилгээний хөлс гээд бүх зардлыг тооцоод найм болон түүнээс дээш хувиар иргэдэд хүрч байна. Тиймээс ипотекийн зээлийн хүүг бага байлгахын тулд орон нутагт хамгийн олон салбартай Төрийн банкаар дамжуулан зээлээ гаргавал иргэдэд ч, барилгын салбартаа ч хэрэгтэй. Үүн дээр л төр бодлогоо гаргаж, зохицуулалт хийх ёстой. Тэгэхгүй бол энэ янзаараа аймаг бүрт шахмал түлшний үйлдвэр баригдах гээд байна. 

Нөгөө талаар, иргэдийг Улаанбаатарт уулын энгэрт хашаа хатгаж байснаас аймаг сумандаа 4-5 хувийн хүүтэй зээлээр орон сууц худалдан авах бололцоогоор хангах учиртай. Орон нутагт ажлын байр байхгүй учраас, мал хуйгаа зуд, банкны зээлийн өрөнд алдсанаас хотоо харлуулаад л Улаанбаатарт нүүж ирж байгаа шүү дээ. Барилгын салбарыг дэмжвэл эргээд ажлын байр бий болгож, эдийн засагтаа сэргэлт авчирна. 

-Барилгын салбар бол улирлын хамаарлыг бууруулж, боловсон хүчин, техник технологийн хувьд бусад сектортой харьцуулахад нэлээд чадавхжсан. Гэтэл энэ бүх нөөц бололцоог ашиглаж чадахгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Төрийн бодлого, зохицуулалттай л холбоотой. Нэг зөвшөөрөл олгох гэж өчнөөн сар явуулж байна. Барилгын ажил эхлэхээр зээл аваад, газраа ухчихаад байхад холбогдох тусгай зөвшөөрлийг нь олгодоггүй, дарамт шахалт ихтэй байдаг. Үүнээс болоод өндөр хүүтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд хүүгийн төлбөртөө дарагдаад өндийж чадахгүй байна. Тиймээс Барилгын тухай болон холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, 50 гаруй зөвшөөрлийг нь тав болтол багасгавал энэ салбар хурдацтай хөгжинө. Барилгын компаниуд 6-7 сар л идэвхтэй ажилладаг. Үүнээс хэтэрвэл хүүгийн зардлаа дийлэхээ больдог тул энэхүү алдагдлаа барилгын үнэд шингээж, эргээд хэрэглэгчид өндөр үнэтэй орон сууц авах нэг нөхцөл болдог. 

Барилгын салбарт ер нь төрийн оновчтой зохицуулалт дутагдалтай байна. Үүний хамгийн том илрэл нь газрын наймаа. Өмнө нь Улаанбаатар хотод л газрын наймааны загалмайлсан эцэг гэж байсан бол одоо аймаг бүр загалмайлсан эцэгтэй боллоо. Тиймээс аль болох хот суурин газрыг тэлэх, тэр чиглэлд дэд бүтцээ дэмжвэл барилгын компаниуд нэг дор бөөгнөрч, газарт өндөр үнэ төлөхгүй, хотын зах бараадаж, хот аяндаа тэлнэ. Тэр хэрээр орон сууцны үнэ буурч, хүртээмж сайжирна. 

-Орон нутгийн хөгжлийг сайжруулахад юу үгүйлэгдэж байна вэ?

-Миний төрж, өссөн Баянхонгор бол уул уурхай түлхүү хөгжсөн аймаг. Мал аж ахуй ч мөн байгаа. Үүндээ түшиглэн ноос угаах, арьс шир боловсруулахаас эхлээд ЖДҮ-ээ хөгжүүлбэл хүмүүсийн амьжиргаа сайжирч, нутаг орон хөгжинө. Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажилчдын ур чадвар, нөөц, мэдлэг боловсрол эргэлтэд орж байж л эдийн засагт үр өгөөжөө өгнө шүү дээ.

 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Fjvuod2wpbb

 

[202.55.188.37]

 

2020-05-31 13:05:03

Tolg try rant duu jhu9 ok


Tseden bal

 

[66.181.161.124]

 

2020-05-31 08:05:30

shine zaluu ueiinhen garch irj bj tur zasag tsevershine ter utgaaraa zorigtoi shiidemgii alhamch hiih bh zaluusaa demjnee.



Сэтгэгдэл үлдээх