<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Аймгийн сайн малчид тодоров

2018-02-12 16:47 168


Баянхонгор аймаг өнгөрсөн онд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж мал сүргийнхээ тоогоор улсдаа тархины тавт багтаж ямаан сүргээрээ тэргүүн байр, тэмээн сүргээрээ улсдаа аман хүзүүнд жагссан нь Хонгор нутгийн баатарлаг малчдын хөдөлмөр бүтээлийн үр дүн гэдэгтэй хэн ч маргах учиргүй. Тийм ч учраас Хонгор нутгийн малчин түмний дотроос ажил үйлсээрээ, амжилт ололтоороо бусдыгаа манлайлсан 10 малчин, хоёр саальчин монгол улсын аварга малчин, аварга саальчин болсон бол 69 малчин аймгийн аварга малчнаар, хошой аварга малчнаар нэг хүн шалгарч, тэргүүний тариаланч, шилдэг Хот айлын болзлыг сум, сумын олон арван малчин  ханган биелүүлсэн байна. Аймгийн тэргүүний малчдын зөвөлгөөний төгсгөлд аймгийн аварга малчид, шилдэг хот айл, тэргүүний тариаланчдын шагналыг аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ. 


Аймгийн аварга малчнаар Жинст сумаас аймгийн хошой аваргаар П.Дамбийдорж, Ж.Батгэрэл тэргүүтэй гурван малчин, Ц.Цолмон аварга саальчнаар, С.Тэгшбаяр шилдэг хот айлаар, Өлзийт сумаас Ч.Сайдаа тэргүүтэй дөрвөн малчин, П.Амарсайхан шилдэг хот айлаар, Богд сумын М.Эрдэнэбат тэргүүтэй таван малчин шилдэг хот айлаар, Баянлиг сумын Ц.Батаа тэргүүтэй хоёр малчин аймгийн аварга малчнаар шалгарсан бол мөн сумын Д.Батсанаа шилдэг хот айлын болзол биелүүлжээ. Баянговийн С.Энх-Амгалан аймгийн сайн малчин, Ч.Батхүлэг, Ц.Бат-Ирээдүй нар шилдэг хот айл, Шинэжинст сумаас Д.Батзаяа тэргүүтэй гурван малчин, Ц.Батсуурь шилдэг хот айлаар, Баян-Өндөр сумын Ц.Ганбат тэргүүтэй дөрвөн малчин аймгийн аваргаар шалгарсан бол Ө.Мөнхзаяа аварга саальчин, С.Сайнбуян (гэр бүлийн хамт) шилдэг хот айлаар шалгарчээ. Баянцагаан сумаас П.Батбаяр тэргүүтэй дөрвөн малчин аймгийн аварга малчин, Баацагаан сумаас Ч.Батсүх тэргүүтэй таван малчин, Бөмбөгөр сумаас М.Мэндбаяр тэргүүтэй гурван малчин, Бууцагаан сумаас Я.Цэдэнбал тэргүүтэй таван малчин, тус тус аймгийн аварга малчнаар, Д.Хүрэлбаатар тэргүүний тариаланчаар шалгарчээ. Хүрээмарал сумаас Б.Алтанхуяг тэргүүтэй дөрвөн малчин, Баянбулаг сумаас дөрвөн малчин,сум нь шилдэг бэлчээрийн менежменттэй сумаар шалгарсан байна.Гурванбулаг сумаас П.Амаржаргал тэргүүтэй гурван малчин, Заг сумаас Ц.Батсайхан тэргүүтэй дөрвөн малчин, Д.Батсанаа шилдэг хот айлаар, Жаргалант сумаас М.Батсайхан, Галуут сумаас Б.Отгондалай тэргүүтэй таван малчин, Б.Батболд тэргүүний тариаланчаар, Баян-Овоо сумаас З.Маам тэргүүтэй гурван малчин, Эрдэнэцогт сумаас Д.Гантөмөр тэргүүтэй дөрвөн малчин, Д.Лхагвадорж шилдэг хот айлаар, Баянхонгор сумаас Д.Төмөрсүх аймгийн аварга малчнаар Д.Одгэрэл, Ч.Энхтуяа, Ё.Баасанжав нар тэргүүний тариаланчаар шалгарсан байна.

П.Санаадагва


Сэтгэгдэл үлдээх