<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хуралдав

2017-11-16 22:19 473

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2017 оны ээлжит хуралдаан  2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 11 цагт болов. 

Хуралд салбар зөвлөлийн дарга Ц.Дашцэрэн, Салбар зөвлөлийн гишүүд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Өнөржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Нарийн бичгийн дарга Б.Биндэръяа нар оролцов.

Хуралдаанаар  Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын дүнг танилцуулах тухай, Төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан болон дүн мэдээ танилцуулах тухай зэрэг асуудлыг 
хэлэлцэн шийдвэрлэлээ.  

Мөн ТАЗСЗ-д иргэдээс ирсэн өргөдлийг хэлэлцлээ

Сэтгэгдэл үлдээх