<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Г.БАТЖАРГАЛ: НУТАГ УСНЫХАА НЭР СҮР, ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ЦЭВЭР АРИУН БАЙДЛЫГ ГУТААН ДОРОМЖЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА

2017-06-22 12:29 1603
НУТАГ УСНЫХАА НЭР СҮР, ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ЦЭВЭР АРИУН БАЙДЛЫГ ГУТААН ДОРОМЖЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өөрийн цахим хуудаснаа олон нийтийн сүлжээгээр тархаад буй бусармаг мэдээлэлд тайлбар хийж, эл үйлдлээ зогсоохыг шаарджээ. 



Тэрээр, "Миний бие хөдөө сумдын иргэдтэйгээ уулзалт хийгээд ирлээ. Иргэд “Баянхонгор аймагт зам барих нэрээр 3000 хятад иргэн ирж, гудамж талбайгаар чөлөөтэй сэлгүүцэж, охид бүсгүйчүүдийг маань хүчирхийлж байгаа гэсэн, энэ үнэн үү” гэж надаас их асуулаа. Алс хөдөөд амьдарч буй иргэдэд АН-ын сонгуулийн сурталчилгааны багийнхан ийм мэдээлэл өгч яваа аж.

Мөн нөхөн сэргээлт нэрээр хууль бусаар 55 ашиглалтын лицензийг ААН-үүдэд өглөө гэсэн илт гүтгэлэгийн шинжтэй худал мэдээллийг тарааж, ёс зүйн хэм хэмжээг давсан, гэмт хэргийн шинжтэй компанит ажлыг өрнүүлж байна. 


Муу үг модон улайтай гэдэгчлэн улс төрийн ашиг хонжоо хайсан энэ мэт худал мэдээлэл аймгийн төвөөс хэдийнэ хальж, улс даяар баянхонгорчуудын нэр төрд сэв суулгаж эхэллээ.

Олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай тарааж буй дээрх гүтгэлэгт бодитой тайлбар өгөхийг иргэд надаас хүслээ. Тиймээс би зөв мэдээллийг та бүхэнд хүргэе.


Нэг.
Хятад иргэд хэдэн мянгаараа ирж, охид бүсгүйчүүдийг хүчирхийлээд буй асуудал байгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.



Баянхонгор-Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто замын ажил эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Тус авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шанхай Констракшн Групп” ХХК шалгарч хоёр жилийн хугацаанд энэ ажлыг гүйцэтгэхээр болсон. Дэлхийн олон оронд бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэсэн асар их туршлагатай, улсдаа хоёрт ордог томоохон компани. Энэ компани өөрийн гүйцэтгэж буй ажил дээр ажилчдаа оруулж ирэх нь тодорхой. Гэхдээ энэ тоог бид хязгаартай байхаар гэрээндээ тусгасан. 

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 86 инженер, техникийн мэргэжилтэн энэ замын ажлын ажлаар манай аймагт ирээд байна

Бид тус компанитай байгуулсан гэрээний заалтыг үндэслэн эдгээр иргэдийг аймгийн төвөөр сэлгүүцэхгүй байх, мөн замын кэмп рүү охид, эмэгтэйчүүдийг явуулахгүй байхад талууд хатуу анхаарахаар тохиролцож, энэ бүхэнд аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газар, тус замын ажилд хамгаалалтын үйлчилгээ үзүүлж буй хамгаалалтын алба хараа хяналтаа өндөрсгөн ажиллаж байна.

“Шанхай Констракшн Групп” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр манай талаас “Их Монгол”, “Их Богд Зам”, “Ди Ар Жэй”, “Төгс Зам” ХХК-ууд ажиллана. Тэд дэлхийд данстай энэ компаниас туршлага хуримтлуулж, дараагийн ээлжид монголчууд, Баянхонгорчууд бид өөрсдөө замаа олон улсын стандартын дагуу тавьдаг болох юм.
Нөгөө талаар уг замын ажилд манай аймгаас том тэрэгтэй 50 иргэн дундын компани үүсгэж хамтран ажиллахаар болсон. Мөн туслах ажилд 150 иргэн ажиллахаар болж байна.

Хоёр.
Бид иргэдийн саналд тулгуурлаж, тэдний хяналт дор хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна.


Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 112 дахь заалт, Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 100 дахь заалтыг тус тус үндэслэн “Эвдэрсэн газаргүй Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд бид хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж эхлүүлээд байна.

Уг ажлыг эхлүүлэхдээ сум, багийн иргэдээс ирсэн саналыг үндэслэж, нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн газруудад сонгон шалгаруулалт явуулж, орон нутгийн ААН-ээр гүйцэтгүүлэх зарчмыг баримтлан ажилласан юм.

Сум, багийн ИНХ-аас энэ жил нийтдээ 55 газарт нөхөн сэргээлт хийлгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнээс 23 газарт сонгон шалгаруулалт явуулж найман компани шалгарсан. Одоогоор бид 5 ААН-тэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд аймгийн төсөвт 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээд байна.

Уг ажлын эцсийн үр дүнд Баянхонгор аймаг эвдэрсэн газаргүй болж, эдийн засагт бодит хөрөнгө оруулалт орно. Уул уурхайгаас орж ирж буй төгрөг бүрийн 30 хувийг тухайн талбайн харьяа сум, 20 хувийг тухайн багт шууд хуваарилж, тэд сумын болон багийн ИНХ-аар хэлэлцээд юунд зарцуулахаа шийднэ. Үлдсэн хувийг аймаг орон нутагт ажлын байр бий болгох, шаардлагатай бүтээн байгуулалтын ажилд олон нийтийн хяналт дор, ил тод, шударга зарцуулах юм.

Өмнөх дөрвөн жилд уул уурхай, тэр дундаа нөхөн сэргээлтийн ажил аймгийн удирдлага болон ААН хооронд наймаа, тохиролцооны байдлаар явж ирснийг та бүгд мэдэж байгаа. Түмний итгэлийг авч төрд сонгогдсон ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй дээрх эрхмүүдэд иргэд та бүхэн дүнгээ тавьж, сонголтоо хийсэн билээ. Энэ тохиролцоо, ханцуйн доорх наймааны уршгаар аймгийн төсөвт хохирол үүсч, хэдхэн хүний халаас түнтийсэн явдлыг бид хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байгаа болно.

Тиймээс миний бие улс төрийн ашиг хонжоо харж нутаг усныхаа нэр сүр, охид эмэгтэйчүүдийнхээ цэвэр ариун байдлыг гутаан доромжлох, маш тодорхой олны нүдэнд ил ажлыг мушгин гуйвуулах үйл ажиллагаагаа зогсоохыг худал мэдээлэл тарааж буй нэр бүхий хүмүүс, бүлэглэлээс шаардаж байна.

Мөн энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэлд автахгүй байх, түүнийг үнэн мэтээр хүлээн авч, дэвэргэхгүй байхыг иргэддээ уриалж байна" гэжээ. 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Kerriann

 

[5.188.211.170]

 

2017-07-14 00:07:21

This one is undoubtedly an inspiration personally to get out much more associated to this subject. Need to confess your unadestdnring prolonged my sentiments and even I am going to proper now take your feed to stay updated on each coming weblog posts you would possibly possibly create. You will be worthy of appreciate your a job perfectly executed!


Мөөгий

 

[203.91.115.35]

 

2017-06-25 13:06:55

Юмыг дандаа буруу талаас нь хардаг хүмүүс больмоор юм даа. Суурин газарт зам, цахилгаан 2 л орчихвол бусад нь аяандаа болчихдог юм даа.


Zochin

 

[103.57.95.94]

 

2017-06-24 01:06:46

Ene batjargal gej darga uxaantai yumand aimag bitgii xel uuriiguu abch yavax soel alga ou gutaj bn buten jil yu ch xiigeegui xiicniig urgeljluuleeguigeer ul baram uguisgene ene xund turiin alba zalgamj xolbootoi bx gedeg chanar ch algas xal soli tegexgui bol bux yum ugui bolloo xongorchuudaa


Оюунчимэг

 

[202.70.46.211]

 

2017-06-23 23:06:08

Бүүр 2 жил гэж үү арай хэтэрхий юмаа та өөрийн нутагт чинь дүүрэн ажилгүй иргэд байдаг гэдгийг ер мэдэж байгаа юу .Тэгээд хэн гэрээ хийсэн юм бэ та өөрөө гэрээ хийсэн юм уу? Танийг энэ асуудлаар ард иргэдтэй нээлттэй уулзалт хийж тайлбар өгөхийг хүсч бн .Энэ олон нийтийн сүлжээгээр нутгын чинь улс элдэв муухайгаар хэлэгдэн доромжлогдож бн энэ хэний буруу гэж тайлбар л хэрэгтэй бн



Сэтгэгдэл үлдээх